Энэ тухай наадамд оросын спортын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Үндэсний олимпийн хорооны дэд дарга Владимир Васин хэллээ. «Орос улсын шигшээ баг албан бус тооцоогоор эхний гурван байрын төлөө өрсөлдөнө гэж тэр хэлэв. АНУ, Хятадын шигшээ баг гол өрсөлдөгчид байна. Өнөөгийн байдлаар америкчүүд усан сэлэлт, хөнгөн атлетик, спортын гимнастик зэрэг спортын гурван төрөл, мөн хятадын тамирчид ширээний теннис, бадмитон зэрэг спортын таван төрөл, оросын тамирчид спортын 11 төрлөөр өндөр амжилт үзүүлж байна. Одоо байгаа боломжоо ашиглах нь чухал” гэж Владимир Васин үзэж байна. Орос улсын спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын асуудал хариуцсан сайд Виталий Мутко хэлэхдээ олимпийн наадамд оролцох оросын тамирчдыг амжилт гаргахад 4 жилийн хугацаанд бүгдийг хийж байгаа. «Наадамд бэлтгэх бүх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бээжинд болох олимпийн наадмын бүх онцлогийг харгалзсан. Хятадад найман сард хамгийн их салхитай, халуун цаг агаартай байдаг цагийн бүс юм. Задгай тэнгэрт тэмцээн уралдаан зохион явуулахад тохиолдлоор анхаарал хандуулж байгаа юм биш. Өнөөгийн байдлаар оросын спортод дэлхийн шилдэг дасгалжуулагч, эмнэлгийн ажилчид байна. Төгсгөлийн шатанд тамирчид Бээжинд болох олимпийн наадмын нөхцөлд бэлтгэхэд бүх зүйлийг хийсэн гэж В.Васин хэллээ. Өнөөгийн байдлаар оросын 468 тамирчин олимпийн наадамд оролцох эрх авсан. Оросын тамирчид спортын 28-аас 23 төрөлд хүч самбаагаа сорих бөгөөд спортын хамгийн төрөлд тамирчид нь оролцож байгаа шигшээ багийн нэг юм. Оросын тамирчид Афины олимпийн наадмаас дутахгүй амжилт үзүүлнэ гэж найдаж байна. Бээжинд болох олимпийн наадмын үеэр Оросын шигшээ багийн тамирчид бокс, бөх, спортын болон уран сайхны гимнастик, хөнгөн атлетик, байт харваа, зэрэг спортын төрлүүдэд өндөр амжилт гаргана гэж найдаж байна. Тоглоомын төрлийн спортод өндөр амжилт гаргана гэж найдаж байгаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>