Хоккайдод болж байгаа “Их наймын бүлгийн” дээд хэмжээний уулзалтаар хамгийн хөгжингүй орны удирдгчдын хоёр талын уулзалт онцгой анхаарал татаж байна. Оросын ерөнхийлөгч Д.Медведев, Японы ерөнхий сайд Ясуо Фукуда нарын уулзалт гарцаагүй онцгой ач холбогдолтой байна. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Японы ерөнхий сайд Ясуо Фукуда нар “Их наймын бүлгийн” дээд хэмжээний уулзалтын хүрээнд анх удаа уулзаж байна. Тэд урьд өөр хэлбэрээр уулзаж байсан юм. Японы ерөнхий сайд энэ оны 4-р сард Орос улсад айлчлахдаа ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй уулзсан юм. Д.Медведев, Ясуо Фукуда нарын Хоккайдод уулзах хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хоёр талын харилцаа, худалдаа-эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Алс Дорнод, Дорно Сибирийг хөгжүүлэх хамтарсан боломжийг хэлэлцэх, энхийн гэрээний асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх тухай орсон. Яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон асуудал чухал болох нь эргэлзээгүй. Японы тал эрчим хүч бусад салбарт орос-японы харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой болохоо нуухгүй байгаа ч, нутаг дэвсгэрийн зааг тогтоох асуудалд онцгой анхаарал хандуулах бодолтой байгаа нь илт байна байна. Япон улстай энхийн гэрээ байгуулах, хийлийн асуудлыг шийдвэрлэх тухайд яарч, байдлыг хурцатгах шаардлагагүй гэж Орос улсын төрийн тэргүүн үзэж байна. Бидэнд энэ асуудлыг судлах эрх зүйн бааз суурь байгаа. Энэ сэдвийг судлах ажил хурдтай биш байна гэж Д.Медведев японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа ярьсан юм. Энд байдлыг хурцатгах бус энэ асуудлыг судлахын тулд нааштай орчин бүрдүүлэх нь чухал байна. Мэдэгдэж байгаа тунхаглалд тулгуурлан асуудлыг урагш ахиулахад түлхэц өгч, холбогдох асуудлыг тайван судалж, боловсруулахын төлөө байгаагаа тэр хэллээ. Энэ сэдэв хоёр талын харилцаанд онцгой байр суурь эзлэх ёстойг Д.Медведев тэмдэглэллээ. Орос-японы бараа эргэлт хурдтай нэмэгдэж, хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Оросын ерөнхийлөгч хэллээ. Өнөөгийн байдлаар хамтын ажиллагааны гэрээ эрх зүйн бааз суурийг сайжруулах тухай ярьж байна. Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходькийн хэлснээр одоогоор холбогдох 7 баримт бичгийг батлахад дээд зэргийн хэмжээнд бэлэн байгааг хэллээ. Энэ удаагийн уулзалтад энхийн зорилготой атомын салбарт орос-японы хамтын ажиллагааны тухай гэрээг дээд түвшинд эрчимтэй бэлтгэсэн юм. Зохицуулаагүй хэд хэдэн асуудал үлдсэн ч, үүнд бэрхшээл байхгүй. Урт хугацаатай, томоохон хэмжээний гэрээ бэлтгэж байна. Ирээдүйд эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой чухал ач холбогдолтой юм. Ид шидэнд найдалгүй нөхөрсөг байдлаар ажиллавал Орос, Япон улс хилийн асуудлаар тохиролцох боломжтой хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн нь Японы талын анхаарлын онцгой татлаа. Д.Медведев байгаа, мөн бүрэлдэн бий болж байгаа тэр санааг нээлттэй хэлэлцэхийг уриаллаа. Өнөөгийн хууль эрхийн үндэс нь шинэ санаа бий болох, улиг болоогүй алхамыг боловсруулахад түлхэц болж, асуудлыг шинээр харах боломжийг нээж байна. Томоохон орнуудын удирдагч уулзаж, улиг болоогүй шийдвэр гаргахын тулд “их наймын бүлгийн” уулзалтыг зохион байгуулж байгаа гэж Орос улсын ерөнхийлөгч Тоякод мэдэгдсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>