Дэлхийн тэргүүлэх орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж байгаа Хоккайдо арлын Тояко хотод тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв. «Д.Медведевийн хэлснээр өнөөгийн байдлаар эдийн засгийн аюулгүй байдлын систем хэний ч сэтгэлд нийцэхгүй байна. Ирээдүйд энэ бүтцийг хэрхэн боловсруулах талаар бодох хэрэгтэй. “Их наймын бүлгийн” орнууд, мөн бусад улс орнууд үндэсний гүн гүнзгий арга барилаасаа холдох ёстой. Бид эдийн засгийн амиа хөөрцөглөгчдийн хувиар хэлэлцэх ёсгүй. Долларын ханш муудаж, еврогийн ханш бэхжиж байгаа нь манай түншүүдийн сэтгэлд нийцэхгүй байна. Өнөөгийн байдлаар хэний ч сэтгэлд нийцэхгүй байна. Тиймээс рублийг нөөцийн валютын нэг болгох тухай долоо хоногийн өмнө хэлсэн тэр санааг бид амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй» гэж Д.Медведев хэллээ. Эрчим хүчний аюулгүй байдлын тухай ярихад үйлдвэрлэгч, хэрэглэгч, дамжин өнгөрүүлэгч орнуудын ашиг сонирхолыг уялуудах хэрэгтэй гэж Д.Медведев хэлэв. «Үүнтэй холбогдуулан олон улсын ямар нэг шинэ шийдвэр, хэлэлцээг бэлтгэх талаар бодох хэрэгтэй гэж Орос улсын ерөнхийлөгч хэлэв. Ямартаа ч Эрчим хүчний харти олон улсын хэд хэдэн концвенци одоогоор ажиллахгүй байгаа эсвэл үр нөлөөгүй байгааг бид мэднэ. Энэ хүчин чармайлтыг шинээр зохицуулахын тулд ярих зүйл бий» гэж Д.Медведев хэллээ. Үүнээс гадна Д.Медведев “их наймын бүлгийн” дээд хэмжээний уулзалт дээр хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэх нэг арга хэмжээ болох “үр тарианы” дээд хэмжээний уулзалтыг зарлан хуралдуулах санал тавьсан юм. Тэрээр хэлэхдээ: «Бидний санал болгосон хоёр саналын нэг нь “Их наймын бүлгийн” дотор шинэ хэлбэрийн уулзалт зохион явуулах шаардлагатай холбоотой юм. Энэ уулзалтад “Их наймын бүлгийн” улсуудын хөдөө аж ахуйн сайд нар оролцох юм. Энэ саналыг дэмжсэн байгаа. Үр тарианы үнийн өсөлтийн шалтгаан, энэ салбарыг тогтворжуулах боломжтой арга хэлбэрийн талаар хэлэлцэх тусгай чуулган явуулах юм.» “Их наймын бүлгийн” дээд хэмжээний уулзалтын хүрээнд бусад орны удирдагчидтай албан бус уулзалт хийх нь чухал хэмээн Д.Медведев үзэж байна. Оросын ерөнхийлөгчийн хэлснээр ийм уулзалт нь энгийн бөгөөд үр нөлөөтэй юм. Энэ тохиолдолд энэ хэлбэр ер бусын бөгөөд ашигтай хэмээн Д.Медведев хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>