Оросын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байна. Оросын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн дарга Игорь Юргенс манай “Ертөнцтэй танилцах” тогтмол нэвтрүүлэгт оролцохдоо ийнхүү ярив. Дэлхийн 30 гаруй хэлээр нэвтрүүлгээ цацдаг “Оросын дуу хоолой” радиог 160 оронд сонсдог болохыг сануулъяа. Сонсогчид Игорь Юргенст утсаар,мөн интернетээр асуулт тавих боломжтой байлаа. Германы “Брукнер” компанийн ажилтан Ольга Шнор фон Каресфельд Орос улсын өнөөгийн эдийн засгийн байдлын үнэлгээ, цаашид нефтийн үнийн өсөлт улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг сонирхосон юм. Игорь Юргенс хариулахдаа: «Орос улсын эдийн засгийн байдал сүүлийн жилийн хамгийн сайн үзүүлэлт юм. Оросын дундаж орлоготой иргэний орлого урьд ингэж өсч байгаагүй юм. Энэ бүхэн үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбар зэрэг өсч байгаа зах зээлд мэдрэгдэж байна. ДНБ 7 хувьтай тогтвортой өсч байгаа нь дэлхийн шилдэг үзүүлэлтийн нэг юм. Манайх алт валютын маш сайн нөөцтэй. Манай төсөв илүүдэлтэй байгаа. Энэ бүхэн оросын эдийн засаг сайн байгааг илтгэж байна. Нефтийн тухайд зарим шинжээчид энэ хүчин зүйл Оросын эдийн засгийн өсөлтөд бүхэлд нь нөлөөлнө гэж хэтрүүлэн үнэлж байна. Нефть, хийн үнэ ямар байдалд байгаагаас бид ихээхэн хамаарч байгаа. Гэхдээ нөхцөл байдал тийм хүнд биш байна. Маргааш нефтийн үнэ эрс унаж, 100 доллар хүрэхэд оросын эдийн засаг хэвийн байх агаад шинэ зах зээлийг эзэмших боломжтой. Тиймээс би бүхэлдээ өөдрөг бодолтой байгаа. Тэгэхлээр бид дотоодын, дэлхийн эдийн засгийн хэд хэдэн бэрхшээлтэй асуудалд өртөхгүй гэсэн үг юм». Брюсселийн багш Алис Паскаль АНУ болон өрнөдийн зарим оронд барьцаат зээлийн улмаас дэгдсэн хямрал Орос улсад хэрхэн нөлөөлсөн тухай асуусан юм. «Маш бага нөлөөлсөн гэж Игорь Юргенс хариулсан юм. Оросын засаг захиргаа сүүлийн найман жил макро эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлсний дүнд “аюулгүй байдлыг хангах зөөлөвч” бүрдүүлсэн гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр дотоодын санхүүгийн системийг зөв удирдсан байгаа. Гадаад эдийн засгийн таатай байдлаас үүдэлтэй хагас триллион долларын нөөцөд тулгуурлан хөрөнгийн хөрвөх чадвартай холбоотой зарим бэрхшээлийг санхүүгийн төв засаг захиргаа цаг алдалгүй шийдсэн юм. Тиймээс өнөөгийн байдлаар Орос улсад америк, английн байдалтай төстэй аюул заналхийлээгүй гэж Игорь Юргенс үзэж байна. Оросын компани үнэт цаасаа бирж дээр бусад орны үнэт цаатай зэрэгцүүлэн байршуулах үйл явцыг битүүмжилсэн нь хямарлын цорын ганц сөрөг нөлөө юм. Өнөөгийн санхүүгийн хямарлын нөхцөлд энэ байх зүйл. Хамгийн хүнд даваа ард хоцорсон. Энэ хөтөлбөр аажмаар сэргэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>