Москвад “Арга хэмжээ авах цаг болсон” үндэсний бизнесийн 4 дэх чуулган болж байна. Энэ чуулган Олныг хамарсан олон салбарын инновацийн бизнесийг хөгжүүлэх төрийн шинэ зорилтыг шийдвэрлэхэд төр засаг, бизнес эрхэлэгчид, олон нийтийн анхаарлыг татах гол зорилготой. Аж үйлдвэрийн бүх салбарт инновацийг нэвтрүүлж, жижиг, дунд бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд түлхэц болох ёстой юм. Орос улс эдийн засгийн шинэ шатанд гарч байна. Эдийн засгийг төрөлжүүлэх, шинэчлэх, инновацийн дөр замд оруулах шатандаа байна. Өнгөрсөн жилүүдэд томоохон бизнест анхаарал хандуулсан учраас оросын холдингүүд аж үйлдвэрийн бие даасан салбарын бүтээмжийг дээшлүүлж, улс орны эдийн засгийг өсөлтийн үндсийг бэхжүүлсэн. Эдгээрийн тусламжтайгаар нийгмийн хэд хэдэн асуудлыг шийдэж, нийгмийн өөртөө итгэх итгэлийг сэргээсэн. Орос улсын тулгуурлаж байгаа инновацийн эдийн засаг ирээдүйд үйлдвэрлэлийг шинэчлэх, мөн өсөлтийн тогтвортой хурдыг хангахад чиглэсэн шинэ чиглүүлэгчтэй байна гэж ОХУ-ын Төрийн Думын Холбооны Албны дарга Борис Грызлов форумын үеэр тэмдэглэв. «Бид инновацийн бүтээлийг хөгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй. Орос улс хүчирхэг шинжлэх ухаан, инженерийн сургуультай. Зах зээлийн эдийн засгийн хүрээнд энэ давуу талыг ашиглаж сурах, мөн материаллаг бус хөрөнгийг капиталжуулах нь чухал. Одоогоор Төрийн Думд байгаа “Технологи дамжуулах тухай”, “Зохиогчийн эрхийн хамаарах тухай” хуулийг төслийг бид батлахаар төлөвлөж байна. Орос улсын эдийн засгийн өсөлт үндэсний бизнесийн хөгжлийн үр дүн, баттай үндэс болж байна» гэлээ. Чуулганы хүрээнд Орос улсын эдийн засгийн хөгжлийн стратегийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх арга замыг хэлэлцлээ. Жижиг, дунд бизнест онцгой анхаарал хандуулсан. Форумд оролцогчдын үзэж байгаагаар бизнес эрхлэгчид эдийн засгийн шинэ бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, төр засаг, нийгэмд асуудлыг үр ашигтай шийдвэрлэхээр санал болгох, үр дүнгийн хариуцлагыг өөртөө хүлээхэд бэлэн байна. Борис Грызловын үзэж байгаагаар хувийн санал, чөлөөт зах зээл, өрсөлдөөн, жижиг, дунд бизнесийн байгууллагын өргөн давхаргыг хөгжүүлэх, зэрэг нь өнөө үед төрөөс дэмжиж байгаа цөөн санаачилгуудын нэг юм. Бизнесийн байгууллагыг дэмжинэ гэдэг бизнесийг хөгжүүлэх, өрсөлдөөний орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын нөөцөд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэхийг хэлнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>