Ёслолын арга хэмжээний хүрээнд “Оросын дуу хоолой” радио, дээр дурдсан олон нийтийн байгууллагатай хамтран монгол сонсогчдынхоо дунд зарласан асуулт хариултын уралдааны ялагчдад шагнал гардуулав. Манай радиогийн Азийн орнуудын хэлтсийг харуцсан газрын ерөнхий редактор Олег Яковлев, Монгол хэлний хэлтсийн тоймч Ольга Павлович нар энэ арга хэмжээнд оролцохоор Монгол Улсын нийслэлд очсон юм. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хагас зуун жилийн ёслолын арга хэмжээг Монгол Улсад суугаа ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Говорин нээж үг хэлэв. «Орос, Монголын ард түмний найрамдалыг бэхжүүлэх үйлсэд олон нийтийн энэ байгууллага их үүрэг гүйцэтгэж байгааг ОХУ-ын элчин сайд тэмдэглэсэн юм. Мөн ЗХУ болоод өнөөгийн Орос улсын уламжлал, монголын ард түмний соёл уламжлалыг сурталчилан ухуулахад Монголын анд нөхдийн нийгэмлэг онцгой үүрэг гүйцэтгэж байгааг элчин сайд тэмдэглэв. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст Борис Говорин онцгой анхаарал хандуулан, хэлэхдээ: «Монголын анд нөхдийн нийгэмлэгийн үйл ажиллагааг сайн мэддэг хүмүүс танхимд цугласан нь чухал байна. Монголын иргэд энэ асуулт хариултын уралдаанд оролцсон нь маш чухал. Орос улсыг сонирхож байгаа, мөн манай найрамдалын баталгаа энэ билээ. Тэдэнд эрүүл энх, сэтгэл хангалуун байхыг ерөөе». Дараа нь ёслолын арга хэмжээний зочид болоод асуулт хариултын уралдааны ялагчдад Монголын найрамдалын нийгэмлэгүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, “Монгол-Оросын” ажил хэргийн хамтын ажиллагааны тэргүүн Д.Цогзолмаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлхдээ: «Монгол сонсогчдын дунд асуулт хариултын уралдааныг байнга зохион явуулж байгаа “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн хамт олонд талархал илэрхийлье. “Монгол-оросын” найрамдалын нийгэмлэг ийм төслийг байнга дэмждэг. Өнгөрсөн жил манай нийгэмлэг 60 жилийнхээ ойг тэмдэглэх үеэр Орос хэлний жилд зориулсан асуулт хариултын уралдааныг хамт зохион байгуулсан билээ. Халхын голын ялалтын 70 ойд зориулсан асуулт хариултын уралдааныг ирэх жил зохион байгуулахаар бид төлөвлөж байна». Тэнхимд орос хэл мэдэхгүй хүмүүс ирснийг харгалзан хатагтай Цогзолмаа эх хэлээрээ үг хэлсэн юм.(Хальс).
Асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах мөч ойртсон. “Оросын дуу хоолой” радиогийн Азийн орнуудын хэлтэс хариуцсан газрын ерөнхий редактор Олег Яковлев тайзнаа гарч ирлээ. «Эрхэм монгол анд нөхдөө, Монголын анд нөхдийн нийгэмлэг, Оросын дуу хоолой радиогийн нэрийн өмнөөс асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах үүрэг хүлээсэн болохоор энэ удаа Монгол Улсад ирсэн нь хамгийн таатай хэрэг. Асуулт хариултын уралдааны гол шагналын эзнийг тодруулахад хүнд байсныг шүүгчийн гишүүний хувьд хэлмээр байна. Уралдаанд сонирхолтой олон хариулт ирсэн бөгөөд шилдэг 9 хариултыг шалгаруулсан». Асуулт хариултын уралдаанд түрүүлсэн Улаанбаатар хотын оршин суугч эрхэм Монголбуугийн Төмөрбаатарт “Самсунг” маркийн том телевизор бэлэглэсэн байна. Улаанбаатар хотын иргэн, хоёр, гуравдугаар байрт орсон С.Улаан, Ш.Гантөмөр нарт “Сони” маркийн хөгжмийн төв бэлэглэллээ. Ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бусад шагналын эздэд радио хүлээн авагч бэлэглэсэн байна. Үүнээс гадна “Оросын дуу хоолой” радиогийн ажилтнууд байнгын хэд хэдэн сонсогчиддоо “дэлхийн ард түмний харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө” диплом гардуулав. “Оросын дуу хоолой” радиогийн “Найрамдал” сонсогчдын клубын гишүүн, Улаанбаатар хотын оршин суугч эрхэм Цэнд, Цэвэгмид, Сүрэнцэцэг, Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Дашринчин, Монгол Улсын нийслэлийн өндөр настан Ц.Рагчаа нарт энэ дипломыг гардуулав. Улаанбаатар хотын оршин суугч, тэтгэвэрт суугаа Ц.Ванчигдорж, Ц.Алтангэрэл нарт мөн ийм диплом гардуулсныг анхаарна уу! Харамсалтай нь тэд ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэнгүй. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн удирдлагаас дипломоо гардаж авахыг байнгын сонсогчдоосоо хүсье. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1-р багийн малчин Болортулга, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын оршин суугч Д.Равдансамбуу Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд оролцсон урамшуулах шагналаа Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ирж авна уу!

Орчуулагч Г.Нарангарав

сонсох