Красноярск хязгаарт Подкаменная Тунгуска голоос холгүй сибирийн шигүү тайгад 1908 оны 6-р сард гайхалтай үйл явдал болсноос хойш 100 жил өнгөрлөө.Зуны нэгэн өглөө орон нутгийн цагаар 7 цаг 15 минут болж байхад галт биет гэнэт харагдсан аж. Зүүн Сибирийн олонхи оршин суугчид түүнийг ажигласан байна. Хожим Тунгуссын солир хэмээн нэрлэсэн биет яангатай төстэй дуутай байв. Дэлбэрэлт нь сибирийн Енисей, Лена хоёр мөрөн болон Байгал нуурын хорондохь 1 сая ам км бүхий газар талбайг донсолгов.Харамсалтай нь анхны экспедицийг дөнгөж 1927 онд тийшээ явуулсан юм.Тунгуссын солир унасан газрын эргэн тойронд мод төв дундаас нь унаж нэг ёсны дэвүүрийг сануулав. Нэг хэсэг нь мөчиргүй зогсож өөр хэсэг нь шатсан байв. Нийт 2200 ам км бүхий талбайд мод унасныг дараачийн хориод экспедицийн гишүүд илрүүлэв…

<сонсох>