ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев гадаадад өргөн хүрээтэй айлчлал хийж байна. Тэрээр Японы Хоккайдо аралд “их наймын” төрийн тэргүүн нартай уулзана. Д.Медведев дэлхийн тэргүүлэх орны бүлгийн сэтгүүлчидтэй уулзсан байна. “Их наймын” дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудалд оросын төрийн тэргүүн онцгой анхаарал хандуулав. «Өнгөрсөн жил хэний ч толгойд орж ирээгүй санхүү, эдийн засаг, хүнсний хямрал зэрэг хоёр гол сэдвийг бид хэлэлцэнэ. Амьдрал хатуу өөрчлөлт орууллаа. Урьд бэлтгэсэн хэлэлцэх хэргийн төлөвлөгөө ердөө алга болсон. Энэ нөхцөлд зөв шийдвэр гаргах нь удирдлагуудын зорилт юм. Бид дэлхийн эдийн засаг, хүнсний хямрал, хүрээлэн буй орчны байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг үндсэн, тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ гэж Д.Медведев хэллээ. Дэлхийн бараг бүх оронд тулгарсан эдийн засгийн асуудалд Д.Медведев онцгой анхаарал хандууллаа. Дэлхийн санхүүгийн системийг шинээр зохицуулах саналаа тэрээр хэллээ: «Санхүүгийн харилцааны олон улсын бүтцийн тухайлбал бүтцийн, агуулгын хэсгийг ашиглах, өнөөгийн байдлаар хуримтлагдсан асуудлыг шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ системийг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, уян хатан болгох, санхүүгийн дэлхийн зах зээлд онцгой хурцдаад байгаа тэр үйл явцыг удирдаж сурах хэрэгтэй. Энэ систем нь нэг орон, нэг валютанд суурилах ёсгүй гэж Д.Медведев үзэж байна. Энэ систем алсдаа тэргүүлэх эдийн засгийн тэнцвэрт байдал, тэдгээрийн тогтвортой өсөлт, нөөцийн хэд хэдэн валютын зарчим магадгүй рубльд суурилах ёстой» гэж Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв. Д.Медведев олон улсын тулгамдсан хэд хэдэн асуудлыг ярилцлагадаа хөндлөө. Тухайлбал Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Косовын байдал зэрэг юм. Энэ бүх тохиолдолд яриа хэлэлцээнд тулгуурласан, мөн олон улсын нэр хүндтэй байгууллага юуны түрүүнд НҮБ-ын хүрээнд тайван, тэнцвэртэй бодлого баримтлах хэрэгтэй. Оросын тэргүүн зэргийн бодлогын тухай ярихдаа Д.Медведев залагамж, тогтвортой байдлыг тэмдэглэв. Манай ард түмний сэтгэлд нийцэх нийгмийн салбар, хүчтэй эдийн засагтай хөгжингүй орныг бид цогцлуулах бодолтой байна. Нөгөөтэйгүүр олон улсын түншүүдтэйгээ нөхөрсөг харилцаа тогтоож, авилга, ядуурлыг даван туулах бодолтой байна. Оросын төрийн тэргүүн хэн байсан ч, энэ зорилт өөрчлөгдөхгүй. Оросын ард түмэн биднээс үүнийг хүсч байгаа. Д.Медведев бусад тулгамдсан асуудлыг ярилцлагадаа хөндлөө. Орос улсад ардчилалыг хөгжүүлэх, “Их наймын” түншүүдтэй хоёр талын харилцааг хөгжүүлэх тухай ярилаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>