Foto http://images.yandex.ruАлтайн бүгд найрамдах улсын Ело Онгудайскийн дүүргийн үзэсгэлэнт Кабайлу-Межелик тосгонд ОХУ-ын Гэр бүлийн жилд зориулсан “Эл-Ойын” алтайн ард түмний бүс нутаг хоорондын баяр болно. Бүх ард түмний баяр эртний скиф, хүннү, түрэгийн хаант улсын нүүдэлчдээс улбаатай билээ. Хоер жилд нэг удаа энэ баярыг тэмдэглэдэг. 2006 онд болсон “Эл-Ойын” баярт 15 мянган хүн оролцсон юм. Урьд нүүдэллэн тэмдэглэж байсан энэ баярыг одоо тус бүгд найрамдах улсын төв Онгуйдайн нутагт тэмдэглэх болсон. Түүх, домгоос сэдвээр театрчилсан тоглолт, байгаль дээр тулааныг үзүүлэх, үндэснийн хувцас, ярайсан гэр зэрэг нь өнгөрсөн үед очсон мэт сэтгэгдэл төрнө гэж баярыг зохион байгуулагчид үзэж байна. Гурван өдрийн турш топшуур, комус, икилийн дуу эгшиглэнэ. Туульс хайлж, хөөмий, үндэсний хөгжмийн зэмсгээр дуулж хуурдан, бүжинэ. Үндэсний спортын наадам хүмүүст баяр хөөр нэмнэ. Морин төрлийн спорт баярын чимэг болох нь гарцаагүй. Эмгэнэг сургах, ямааны арьс булаацалдах зэрэг тэмцээн болно. Шандаст хүлгийн үзүүлбэр баярын сонирхолтой хэсэг юм. “Эл-Ойын” баярт тус бүгд найрамдах улсын ойр орчмын нутаг Алтайн хязгаар, Кемерово муж, Тува, Хакаси, бүр алс нутаг Москва, Санкт-Петербург, Монгол, Хятад бусад улсын зочид оролцдог.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>