Бүх төрлийн мах, сүү зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүний үнэ тогтвортой, шударга байх естой. ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев Краснодарын хязгаарт ажлын айлчлал хийхдээ мэдэгдэв. “Үүний тулд төр засаг “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх тухай” Холбооны хуульд нийцүүлэн үнийн хувь хэмжээнд мониторинг хийж, нөхөн төлбөрийн татаас олгох зэрэг цаг үеээ олсон арга хэмжээ авах хэрэгтэй” байна гэж Алексей Гордеев тэмдэглэв. Ггахай, шувуун аж ахуйг алдагдлаас сэргийлж, ашигтай болгохын тулд энэ жил төрөөс тус салбарт 10 тэрбум долларын татаас олгосныг Хөдөө аж ахуйн сайд сануулав. Сүүн үйлдвэрлэлд ялгаагүй ийм шийдвэр гаргах естой гэж тэр хэлэв. “Үнийн тухайд импортыг зохицуулах, зуны цагт илүүдэл сүүг улс худалдах авах зэрэг арга хэмжээ авах естой” гэж тэр тэмдэлэллээ. Энэ бүх арга хэмжээ нь зах зээлд үнийг үр нөлөөтэй тогтворжуулна гэдэгт Хөдөө аж ахуйн сайд итгэлтэй байна. Алексей Гордеев Выселки тосгонд “Орос улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд худалдаа аж үйлдвэрийн танхим оролцох тухай” сэдвээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах тэргүүлэгчдийн хуралд оролцсон юм. “Төр, нийгэмтэй харилцах субьектын хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид зохион байгуулалттай бүтэцтэй байх нь чухал” хэмээн Алексей Гордеев хуралдаанд оролцогчдод хандан хэлэв. “Худалдаа аж үйлдвэрийн танхим хөдөө аж ахуйн бүх холбоо, нэгдлийг төлөөлж, олон эрсдэлтэй тулгардаг тус салбарынхны ашиг сонирхолыг хамгаалж чадна” гэж сайд үзэж байна. “Өнөө үед хөдөө аж ахуйн бизнес улс орны эдийн засагт чухал байр суурь эзэлж байгааг харгалзавал энэ нь зарчмын хувьд чухал юм” хэмээн сайд тэмдэглэллээ. “Жижиглэнгийн барааны 50 хувь нь хүнсний бүтээгдэхүүн байгаа” тухай тэрээр мэдээллээ. Улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар Алексей Гордеев хэллээ. “Дэлхий ертөнц эрчимтэй хөгжиж байгаа энэ нөхцөлд хүнсний хямарлыг даван туулах хэрэгтэй бөгөөд улсын хөтөлбөрт бүгдийг тусгаагүй байгаа” гэж сайд тэмдэглэллээ. Түүний үзэж байгаагаар энэ жил “улсын хөтөлбөрийг шинэчилж, шинэ зорилтод нийцүүлэхийн зэрэгцээ ихээхэн хөрөнгө оруулалттай томоохон бизнесийг хөхиүлэн дэмжих шинэ арга хэрэгсэл ашиглах хэрэгтэй” гэв. Эцэстээ энэ бүхэн “цаг уурын дарамтыг гэтэлж, импортыг оролж, өрнөдийн зах зээлээс бага хамааралтай болно” гэж сайд хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>