Алс Цицикарт хорт хий алдагдсан дуулиан намжаагүй байхад орос-хятад-монголын хил дээрх Манжур хотод экологийн сүйрэл болох гэж байгаа тухай мэдээ хэвлэлд гарчээ. “Хятадын Алт” корпораци гэнэт зэс молибдены ордын томоохон усан сан барьж эхэлсэн байна. Рамсаркийн конвенцийн олон улсын ус-намагийн газар нутгийн жагсаалтад орсон “Далай нуурын” био манадлын нөөцийн нутгаас шууд хоолой тавьж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Даурын тал нутгийн гол нуур нь байгалийн олон янз байдлын эх ундарга билээ. Энэ нутагт олон сая хун, нугас, Улаан номонд орсон олон төрлийн шувуу үүрээ засдаг байна. Хятад, Монгол, Өвөр байгалийн хязгаарын хил дээр орших Даурын тал нутаг нь одоо цөлжиж эхэлж байгаа эмзэг экосистем юм. Гайхамшигтай Далай нуур нь орос-хятадын хилийн Аргунь голын томоохон усан сав газар билээ. Тал газар цөлжих тоолонд энэ ер бусын нуур улам татарч, тогтмол устай болж байна. Аргунь голын хөндий цөлжиж, түймэрт өртсөөр байна. Орос-Хятад-Монгол гурван тал нутгийн ер бусын үнэ цэнэтэй, эмзэг экосистемийг хадгалахын тулд 1994 онд “Даур” дархан цаазат газар байгуулсан юм. Хятадын талаас Далай нуур, оросын талаас Даурын био мандалын дархан цаазат газар юм. Хятадын Хүлүнбөр муж Аргун голын эхээс Далай нуурт ус шилжүүлж эхлэх бодолтой байгаад ихээхэн түгшиж байгаагаа Оросын тал илэрхийлсэн билээ. Энэ нь Аргунийн хил орчмын нутаг, нуурын экосистемийг гарцаагүй сүйтгэнэ. Ер бусын нуурын экологийг аврахын тулд голын усны гуравны нэгийг тийш шилжүүлж байгаа хэмээн БНХАУ-ын усны аж ахуйн яамныхан Оросын ажил нэгт нөхддөө тайлбарлаж байв. Нөгөө талаас энэ нь БНХАУ-ын дотоод хэрэг хэмээн хатуу мэдэгдсэн юм. Гэхдээ голын усыг нууранд шижлүүлэх төслийг хараахан шилжүүлээгүй байна. Хөрш орнууд бодлоо өөрчилсөн гэж найдаж байсан юм. Гэтэл бодлоо өөрчлөх бус нөгөө төгсгөлөөс эхлэхээр шийджээ. Дараагийн шатанд Аргун голын эхээс их хэмжээний усыг нуурт шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уурхай ажиллуулахын тулд ус зайлуулах нь нуурт хор уршиг тарихгүй гэж үзэж байна. Хүлүнбөөрийн түшмэдийн нэг нь хил орчмын голын усыг шавхахын тулд шинэ усан санг шахалт үзүүлэх хөшүүрэг болгон ашиглах гэж байна. Хятадын бүх шатны засаг захиргаа газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад анхаарлаа хандуулж, нэрд гарсан био мандалын дархан цаазат газар зөрчил гарч байгааг төдий л ажиглахгүй байгаа энэ үеийг далимдуулан ийм алхам хийж байна. “Зоос цуглуулдаг саваар” голын усыг нуурт шилжүүлэх нь Хятадын хамгийн эмзэг экосистем хил орчмын Даурийн байгалийн тэнцвэрт байдалд аюултай юм. Ус хэмнэж, хадгалах зохицуулсан арга хэмжээ, цаг уурын эрс тэрс өөрчлөлтөд орон нутгийн эдийн засгийн хөгжлийг уялдуулах үндсэн дээр ер бусын гол, нуурыг хадгалах боломжтой. Хүрээлэн буй орчны экологийн аюулгүй байдлыг эвдэлгүй Маньжоули-Өвөрбайгалиас ус авах нь бүүхэл их ус шаардлагатай байна. Далай нуурын баруун эрэгт эксковатор газар ухаж эхэлсэн нь зохих зохицуулалт, үл ойлголцох байдлаар байгалийн хязгаарлагдмал нөөцийг эдийн засгийн тэсрэлтэд уялдуулж байгаа үйл явдлыг санагдуулж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>