7-р сарын 2-нд Мадридад дуусч байгаа нефтийн дэлхийн чуулган үүнийг баталж байна. Дэлхийн нефтийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хадгалж, үнийн огцом өсөлтийг сааруулахад Орос улсын байр суурь дэмжлэг болж байна гэж манай тоймч Константин Гарибов үзэж байна. Тохиролцсон хугацаанаас өмнө экспортын шинэ хоолой барина гэж оросын нефтийн тэргүүлэх концернийн удирдлагууд Ази, баруун европын түншүүддээ хэллээ. Энэ нь Балтын тэнгисийн хоолойн системийн хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой юм. Энэ хоолойгоор оросын нефтийг Приморск, Балтын тэнгист, тэндээсээ танкераар Герман, Польш, өмнөд Европт хүргэнэ. Энэ нь Белорусын нутгаар нефть тээвэрлэх Оросын хамаарлыг бууруулж, өнөө үед байгаа европын хэрэглэгчдийн эрсдлийг багасгана. Шинэ хоолой тавьснаар Орос улс өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахад нэмж нефть экспортлох баталгаа гаргаж байна гэж Мадридад болж буй чуулга уулзалтад тэмдэглэв. Үүний зэрэгцээ нефтийн тандасан нөөцөөс баруун Европт нийлүүлэх бөгөөд Дорно Сибирээс Номхон далай хүртэл тавьсан нефть хоолойн эхний хэсгийг ирэх оны төгсгөлд ашиглалтад өгсний дараа ч нийлүүлэлт буурахгүй. Дэлхийн нефтийн зах зээлд Орос улсын байр суурь, мөн олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад түүний гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх бас нэг өргөн хүрээтэй төсөл байна. Хоолойн төгсгөл орших Номхон далайн эрэг Приморийн хязгаарт нефть боловсруулах үйлдвэр барих техник-эдийн засгийн бэлтгэлийг хангах ажил дуусах шатандаа байгаа тухай Мадридад болж буй конгрессын үеэр мэдэгдлээ. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг танкераар Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хүргэнэ. Юуны түрүүнд Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсад хүргэнэ. Дэлхийн чуулганы үеэр эдгээр орон энэ төслийн хүрээнд Орос улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Зүүн Сибирийн анхны хэрэглэгч нь Хятад улс байна. Тусгайлан мөчирлөсөн хоолойгоор нефтийг Хятадын хилд хүргэнэ. Оросын Хар тэнгисийн боомтоос Балканы хойг цаашлаад Болгар, Грект нефть экспортлох томоохон төслийг Орос улс хэрэгжүүлж байна. Түншүүд бие биедээ сэтгэл хангалуун байгаа тухай “Транснефть” компанийн хоолойн асуудал хариуцсан газрын тэргүүн Николай Токарев үзэж байна. “Транснефть” компани сүүлийн үед ихээхэн ажил хийж гүйцэтгэсэн. Төслийн бусад оролцогч Бургас-Александруполис компани төслийн практик хэрэгжүүлэлтийг хариуцана. Хамтын ажиллагааны үндсэн зарчмыг нийцүүлж, баримт бичиг боловсруулж, олон улсын төслийн компанийг бүртгүүлж, энэ төслийг удирдах байгууллагууд бий болсон. Өөрөөр хэлбэл төслийг амьдралд хэрэгжүүлэх шатанд байна. Ойрын 1,5-2 жилд хоолойгоор нефть дамжуулна гэж найдаж байна гэлээ. Орос, Болгар, Грек улс үндэсний тухайлбал арилжааны ашиг сонирхолоо хамгаалж байгаа болохоор төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгааг Николай Токарев хүлээн зөвшөөрсөн юм. Үүний зэрэгцээ харилцан тохиролцож, олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх ашиг сонирхолын төлөө ямагт урагш хөдөлж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>