Төрийн томоохон монополиудын нэг “Оросын эрчим хүчний нэгдсэн систем” Оросын хувьцаат нийгэмлэг улсынх байхаа болилоо. Компанийн бүтцийг өөрчлөх асуудлыг 1998 оноос тавьсан юм. Компанийн үйлдвэрлэлийн боломжийг нэмэгдүүлж, зах зээлийн эдийн засгийн шаардлагад нийцүүлэх, хөрөнгө оруулалтыг татах нөхцөл, тогтвортой байдлыг хангах үүднээс тус компанид шинэчлэл хийсэн гэж “Оросын эрчим хүчний нэгдсэн систем” Оросын хувьцаат нийгэмлэгийн тэргүүн асан Анатолий Чубайс сүүлд хийсэн мэдэгдэлдээ дурдсан юм. «Хэрэгжүүлж чадсан тохиолдолд шинэчлэл гэдэг нь зах зээл юм. Зэх зээлд “Оросын эрчим хүчний нэгдсэн систем” Оросын хувьцаат нийгэмлэг маягийн тэр тусмаа хувьцаат нийгэмлэг шаардлагагүй. Энэ бол утгагүй хэрэг». Орос улсын эрчим хүчний салбарыг либералчиллаа.“Оросын эрчим хүчний нэгдсэн систем” Оросын хувьцаат нийгэмлэг түүхийн хүртээл юм. Үүний суурин дээр орос, гадаадын капитал бүхий хувийн хэд хэдэн компани багуулагдлаа. Тэдний үнэт цаасыг бирж дээр худалдаж, фондын зах зээлийн байдлыг бүхэлд нь тодорхойлж байна. Шинэчлэл хийсний дүнд Оросын эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулах замыг нээж, орос, гадаадын компаниудын хооронд хөрөнгө солилцох нэмэлт нөхцөл бүрдүүлж байна. Анатолий Чубайс мягмар гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзахдаа эрчим хүчний системийг шинэчлэх төгсгөлийн шатыг танилцууллаа. Эрчим хүчний зах зээлийг ажиллуулж, нийт 4,3 триллион рубль бүхий цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ойрын үед үнэ чөлөөлөхөд цахилгаан эрчим хүчний үнэ эрс өсөхөөс тэд болгоомжилж байна. Үүнтэй ижил төстэй шинэчлэл хийсэн бусад оронд мөн ийм байдал ажиглагдаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор ерөнхий сайд В.Путин бизнесийн хариуцлага, иргэдийн эрхийг хангах шаардлагтай болохыг сануулав.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>