Нью-Йоркт болж байгаа НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол зүйлийн нэг нь дэлхийн хүсний хямралтай тэмцэх арга замыг хэлэлцэх явдал юм. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко чуулганд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, дэлхийн санхүүгийн тогтворгүй байдал, хүн төрөлхтний давших хөдөлгөөнийг сааруулаад зогсохгүй хойш татаж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэг баттай шийдвэр гаргах хэрэгтэй гэдэгт чуулганд оролцогчид санал нэг байна. Долларын ханш буурсан, хөгжингүй орнуудын эдийн засагт тулгараад байгаа бэрхшээлээс өнөөгийн хямрал үүдэлтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч дарга Йомо Кваме Сандарамын илтгэлд дурджээ. Хүнсний үр тариаг малын тэжээл, био түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нь байдлыг дордуулж байна. 2008 оны 1-р улиралд хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны эхний 3 сарынхаас 52 хувиар өсчээ. Үүний улмаас НҮБ-ын тоо баримтаар 37 орон өлсгөлөнгийн ирмэгт, амьжиргааны баталгаажих түвшнээс 109 хүн өдөрт 1 доллар хүрэхгүй орлоготой байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах талаар хандивлагч орнуудын гаргасан хүч чармайлт, амжилтыг хойш татаж байна. Орос улс дэлхийн хүсний аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд бэлэн байна. Үүний тулд орос улс өөрийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлж, үр тарианы экспортыг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жил хямарлын анхны шинж тэмдэг илрэх тэр мөчид Орос улс 17 сая тонн үр тариа экспортолсон юм. Орос улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон нийлүүлэгч болж, дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрээ бэхжүүлэх бодолтой байна гэж ОХУ-ын Төрийн Думын Хөдөө аж ахуйн хорооны дарга Валентин Денисов хэллээ. «Орос улс худалдан авагч орнуудад чанартай үр тариаг хангалттай их хэмжээгээр нийлүүлэх чадалтай болохоо олон жил баталлаа. Өнөө үед оросын компаниуд өөр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. “Халуун цэгт” хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, онц хөтөлбөрт тус улс оролцож байна. Хэдэн жилийн дараа Орос улс олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг бусад орны адил дэлхийн зах зээлд нийлүүлдэг болно» гэж В.Денисов хэллээ.Дэлхийн хамтын нийгэмлэг хүнсний асуудлыг шийдвэрлэж чадах эсэх нь олон сая хүний амьдралд хамаатай болох нь Нью-Йоркт болж байгаа зөвлөлгөөн харууллаа. Хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн өнөөгийн хямарлыг шийдэхэд Орос улс идэвхтэй оролцоход бэлэн байна.

<сонсох>