Foto http://lenta.ruУлсын Их Хурлын сонгуульд ялагдсан Ардчилсан намын дэмжигчдийн өдөөн хатгасан үймээн самууны үеэр хүний амь эрсдэж, хууль сахиулах байгууллагын хэдэн арван ажилтныг эмнэлэгт хүргэсэн байна. МАХН-ын байр шатаж, ойролцоо орших Үндэсний галерей, Дуурь бүжгийн театрын барилгын зарим хэсэг шатсан байна. Хотод онц байдал тогтоогоод байна. Сөрөг хүчнийхэн сонгуулийн урьдчилсан дүнд ямар учраас сэтгэл хангалуун бус байв? Ольга Павловичийн тайлбарыг хүргэе. Учир нь МАХН бараг парламентад 50 суудал, Ардчилсан нам ердөө 25 суудал авсан юм. Аль нэг намын эрх ашигт сонгуулийг будлиантуулах бараг 2 дахин боломжгүй гэдгийг сонгуулийн технологийн дурын мэргэжилтэн батална. Сонгуулийн явцад зөрчил гараагүй гэж олон орны олон улсын ажиглагчид тэмдэглэв. Гэсэн ч, сөрөг хүчин саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж, эмх замбараагүй байдал үүсгэлээ. Улаанбаатарт болж байгаа үйл явдал “өнгөт хувьсгалыг” санагдуулж байна. Зарим улс төрчид “ноолуурын” гэж нэрлэж байна. Улаанбаатар хотод болсон үйл явдал МАХН-ын төлөөлөгчдөд санаандгүй хэрэг биш юм. “Оросын дуу хоолой” радиогийн ажилтнууд УИХ-ын сонгууль болохын өмнө Улаанбаатарт очсон билээ. Монгол Улсын эрх баригч намын сонгуулийн өмнөх штабын удирдлагуудын нэгтэй уулзсан юм. Ардчилсан нам гаднаас дэмжлэг авч, өнгөт хувьсгал гаргахыг үгүйсгэхгүй гэж тэр хэлсэн юм. Гэсэн ч, оросын шинжээчид яаран дүгнэлт хийхээс азнахыг зөвлөж байна. Монгол Улсын нийслэлд болсон үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев ийнхүү ярьж байна: "Монгол Улс сонгуулийн дүнгийн учир начарыг өөрсдөө олох шаардлагатай. Сонгуулийн үр дүнд эргэлзэх үндэслэл надад харагдахгүй байна. Хамгийн гол нь аливаа улс төрийн хүчин гаднаас дэмжлэг авах шаардлагагүй. МАХН энэ сонгуульд ялалт байгуулсан, одоо талууд сонгуулийн үйл явцыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд замнасан ардчилсан үйл явцад улс орноо оруулах хэрэгтэй байна".

<сонсох>