Foto http://www.rian.ruМэдээллийн агентлагуудын уламжилснаар сонгуулийг хүчин төгөлдөр хэмээн хүлээн зөвшөөрчээ. Олон улсын хэм хэмжээнд нийцсэн сонгууль болсон тухай гадаадын тухайлбал оросын ажиглагчид баталлаа. МАХН “хамтдаа эх орныхоо төлөө хөдөлмөрлөж, ард түмэндээ ашиг тусаа өгөхийн тулд” улс төрийн бүх нам, олон нийтийн байгууллагатай хамтран ажиллана гэж Монгол Улсын засгийн газрын тэргүүн С.Баяр сонгуулийн үр дүнгийн талаарх тусгай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. МАХН улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, газрын баялгийг ашиглахад төрөөс оролцох, үүнд тулгуурлан хүн амын амьжиргааны түвшинг сайжруулахын төлөө байна. Улс орны өмнө тулгарсан зорилтыг шийдвэрлэхэд монголын олон шинжээч, улс төрч, эрдэмтэд хөрш Орос улстай худалдаа-эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орон өндөр түвшинд яриа хэлэлцээ хийж байгаа нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд үндэс болох ёстой гэж Улаанбаатар, Москва үзэж байна. Орос, Монгол Улс хамтын ажиллагааны “ахмадууд” гэж үздэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур” нүүрсний уурхайг дэмжихэд бэлэн байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн. Эрх баригчдын үзэж байгаагаар Орос, Монгол Улс ашигт малтмал эзэмших ажилд анхаарал хандуулах ёстой. Оросын “Базовый элемент”, “Северсталь” зэрэг компани Монгол Улсын Таван толгойн нүүрсний орд газрыг эзэмших бодит боломжтой юм. Оросын “Норникель”, “Зарубежгеологи” болон бусад том компаниуд Монгол Улстай хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байна. Монгол Улс Орос улстай цэрэг-улс төрийн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Монгол Улсын зэвсэгт хүчинд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Тэднийг Орос улсад бэлтгэх боломжтой гэж Монголын уламжлалт намын дарга Батболд ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Бүхэлдээ Орос, Монгол Улсад санал солилцох зүйл бий. Монголын эрдэмтэд генийн инженерчлэлийн салбарт монголын эрдэмтэд ихээхэн амжилт гаргаж байна. Орос улс дэлхийн бусад оронд байхгүй нанотехнологийн шинэ бүтээлийг танилцуулахад бэлэн байна. Монгол Улс Ази дахь оросын бодлогод тэргүүн байр эзэлсээр байна цаашид ч ийм байр суурьтай байна. Хоёр орон олон жилийн нөхөрсөг харилцаатай. Хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах, улс төр, эдийн засгийн салбарт Орос улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх Монгол улсын эрх баригчдын авч буй арга хэмжээг Москва сайшаан хүлээн авч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>