Дэлхийн сүлжээнд хаяг бүртгэж авдаг Ай-Си-Эй-Эн-Эн корпораци Парис хотноо болсон бага хурлын үеэр латин бус үндэсний бусад цагаан толгой болон дээд түвшний домэнийг кириллээр нэвтрүүлэх хөтөлбөр хэргэжүүлэх тухай баримт бичгийг сайшаалаа. Интернетийг орос хэлээр хөрвүүлэх асуудлыг Орос улсад хэдэн жилийн турш ярьж байна. Зургаадугаар сард болсон Оросын хэвлэлийн дэлхийн 10 дахь чуулганы үеэр сүлжээнд кирилл домэн нэртэй болох нь чухал хэмээн ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглэсэн юм. Орос хэл, кирилл үсгийн ач холбогдлын бэлэг тэмдэг хэмээн тэр тэмдэглэж байна. Одоо байгаа “РУ”, “СУ” оросын домэнээс гадна кирилл хэлээр бас нэг домен нэмэгдэнэ. Кирилл домэнийг ОХУ-ын товчилсон нэрээр “РФ” үсгээр тэмдэглэж магадгүй байна. “Орос хэлтэй иргэдэд интернет ашиглах нэмэлт боломж нээгдэж байгаагийн дээр амьдралыг нь хөнгөвчилнө. Вэб хуудсын орос нэрийг латин үсгээр бус кириллээр бичих нь оновчтой” гэж Орос улсын олон нийтийн харилцаа холбооны сайд В.Васильев ярьж байна. «Энэ бүхэн хайлтын системийг хөнгөвчилж, эдгээр нэрийг бичихэд хялбар болох нь гарцаагүй. Оросын хэрэглэгчид төдийгүй ТУХН-ийн улсуудад оршин суугаа манай нутаг нэгтэн, мөн дэлхийн олон сая хүн орос хэлийг бүрэн хэмжээгээр ашиглах боломжтой. Энэ бол их сайхан хэрэг» гэж В.Васильев хэллээ. Кирилл үсгийн домэн сүлжээ хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Орос улсад ажиллаж байгаа компаниуд одоо байгаа вэб хуудсандаа “РФ” бүст нэр авах болно. Латин үсгээр текст бичихэд бэрхшээлтэй тулгарч байсан хүмүүс эх хэлээрээ интернет ашиглах боломжтой тул интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ. “Латин үсэг ашигладаггүй бусад орон Оросын жишгийг дагана гэдэгт би итгэлтэй байна” гэж Владимир Васильев тэмдэглэжээ. 2009 оны 2-р улиралд кирилл үсгээр интернет вэб хуудас ашиглах боломжтой болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>