Засгийн газрын тэргүүн В.Путин даваа гаригт энэ тухай засгийн газрын тэргүүлэгчийн хуралдааны үеэр мэдэгдэв. «Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан ухуулах арга хэмжээг 2009 оноос санхүүжүүлэх шаардлагатай гэж В.Путин ярьж байна. 2014 онд Сочи хотод болох өвлийн спортын төрлийн олимпийн наадамд манай шигшээ багийг бэлтгэж эхэлнэ. Энэ зорилгод гурван жилд 14 тэрбум рубль хуваарилахаар төлөвлөсөн гэж В.Путин хэллээ. Согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах зэрэг ялангуяа зулуучуудын дунд байгаа хорт зуршилтай тэмцэхэд нэг бус удаа анхаарал хандуулж байгааг ерөнхий сайд сануулав. Эрүүл мэндийн салбарт нийгэмд ноцтой аюултай өвчний эсрэг хийх тэмцлийг эрчимжүүлэхэд чиглэсэн их хэмжээний татаас олгоно. Тухайлбал ХДХВ/ДОХ, сүрьеэ, сахарын шижин өвчин зэрэг юм. Энэ бүхэн дээд зэргийн технологийн эмнэлгийн тусламжийг ихэсгэнэ гэж найдаж байна. Тиймээс ирэх гурван жилд оросын эдийн засгийн инновацийн шинэчлэлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд их зүйл хийхээр төлөвлөжээ. Зардал 4,6 гаруй триллион рубль юм. Өнөө үед инфляцийг бууруулах нь засгийн газрын чухал зорилт хэмээн В.Путин тэмдэглэж байна. Тиймээс дээд зэргээр эргэцүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдалд илрэх нөлөөлөл зэргийг харгалзсаны дүнд төсвийн зардлыг нэмэгдүүлэх бүх шийдвэрийг гаргах хэрэгтэй. Төсвийг боловсруулахад гурван жилийн уян хатан зарчмыг анх удаа ашигласныг тэр сануулав. Тэгэхэлээр засгийн газар 2009 болон 2010 оны төсвийн зүйлийг тодруулж, 2011 оны төлөвлөгөөг боловсруулж байна. Урьд баталсан төсвөөр хүлээсэн бүх үүргийг гарцаагүй биелүүлнэ гэж В.Путин тэмдэглэллээ. Гурван жилийн төсөвт 2009 онд нийгмийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг тусгасан байгаа. Төсвийн төслийн бэлтгэх ажил дуусах шатандаа байна. Үүнийг 8-р сарын 26-аас хэтрүүлэлгүй парламентад өргөн барих ёстой юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>