Гадаад хэргийн яамны эдийн засгийн хамтын ажиллагааны газар ийнхүү дүгнэжээ. Таамагласнаар энэ жил дотоодын капиталын оролцоотой 30 орчим тэрбум долларын гэрээг гадаадын улс оронтой хийжээ. Оросын иргэдийн салбарын тэргүүн зэргийн зорилтод одоохондоо дотоодын эдийн засгийн бүтцийг тусгаж байна. Ашигт малтмал, металлург, нефть хий, нефть химийн салбарт хийж буй хөрөнгө оруулалтаар тэргүүлж байна. Гадаадын хүнсний үйлдвэрлэл, электрон эрчим хүч, машин угсралт, барилгын салбарт оросын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхолтой байна. Гадаадад оруулж буй оросын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тэр бүр сайшаан хүлээж авахгүй байна. Өрсөллдөгчид оросуудыг аюултай өрсөлдөгч хэмээн үзэж байна. Оросоос хөрөнгө оруулах замд янз бүрийн хязгаарлалт тавьж байгаа Европын Холбоонд ийм уур амьсгал мэдэгдэж байна. Бусад улс ч ялгаагүй ийм асуудалтай тулгарч байсан. Энэтхэг, Хятад, арабын орнууд томоохон байгууллагыг худалдан авч, чухал салбарт нэвтрэхийг европчүүд хүсэхгүй байна. Үүний зэрэгцээ үүнийг капитал гадаадад алдагдах гэж нэрлэх хүн Орост байна. Гадаадад бус дотоодын эдийн засагтаа энэ хөрөнгийг оруулж, дэлхийн зах зээлд оросын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой гэж тэд үзэж байна. Оросын мөнгө хаашаа явах ёстой талаар олон нийт санал нэг биш байна. Энэ хоёр стратеги аль аль нь байх ёстой гэж Оросын Төрийн албаны академийн проректор Андрей Марголин үзэж байна. «Дотоодод, мөн гадаадад хөрөнгө оруулах энэ хоёр стратегийг сөргүүлэн тавих шаардлагагүй. Эцэстээ гадаадын хөрөнгийг эзэмшиж, гадаадад үйлдвэрлэл эрхэлж байгаа оросын корпораци өөрийнхөө төдийгүй улс орныхоо нэр хүндийг бэхжүүлж байгаа хэрэг юм. Өрнөдөд оросын капиталаас эмээж байгаа нь тодорхой. Ажлын байрыг хадгалж, шинээр бий болгох хэлбэрээр амжилттай хөрөнгө оруулах нь оросын бизнесийн талаарх зохисгүй, мөн уламжлалт төсөөллийг эвдэнэ. Манай томоохон корпорациуд шинэ хирнээ төлбөрийн чадвартай зах зээлд гарах сонирхолтой байна. Тиймээс аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад хөрөнгө эзэмших нь гарцаагүй ашигтай юм» гэж А.Марголин хэллээ. Гадаадад оросын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь глобалчлагдаж байгаа ертөнцийн зайлсхийх аргагүй онцлог билээ. Үүний гол дүрэм нь өрсөлдөөн ялангуяа капиталын өрсөлдөөн юм. Үүний зэрэгцээ шинжээчид оросын гадаад хөрөнгө оруулж буй салбарын чиглэлийг үнэлэхийн зэрэгцээ тэргүүн зэргийн зорилт хурдан өөрчлөгдөж байгааг тэмдэглэж байна. Оросын бизнес удахгүй эрчим хүч төдийгүй, дээд зэргийн технологийн салбарт хөрөнгө оруулж магадгүй гэсэн үндэслэл байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>