Дэлхийн нөөцийн валютын хувьд долларын байр суурь суларсан явдал санхүүгийн олон туйлт системийн тухай асуудлыг тавихыг шаардсан гэж Казахстаны ерөнхийлэгч Нурсалтан Назарбаев мэдэгдлээ. Ийн санал цаг үеэ олсон юм. Дэлхийн эдийн засгийн салбарт буурьтай өөрчлөлт гарсан.Энь дэлхийн санхүүгийн үйл явцад шинээр хандах боломж олгож байна. Америкийн доллар дэлхийн 2-р дайны дара олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад 1-р зэргийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь тодорхой учир шалтгаантай байв. Тэр үед Европын үлэмж хэсэг нь үнсэн товрог болсон билээ. Түүнээс гадна Азии Африкийн дийлэнх олонхи улс колони байсан. АНУ-ын эдийн засаг ба доллар зонхилох үүрэг гүйцэтгэв. Гэвч дайнаас хойшхи 60 гаруй жилд дэлхийд чанарын хувьд шинэ өөрчлөлт гарсан. Мөн эдийн засгийн шинэ шинэ төв төлөвшив.

<сонсох>