Төвдийн засаг захиргаа бүс нутгийн асуудлыг шийдэх Оросын байр суурьт талархав. Төвдийн автономит нутгийн нэгдүгээр орлогч дарга Пелма Трилек оросын хэсэг сэтгүүлчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгдлээ. Оросын хэсэг сэтгүүлчид Хятадын засаг захиргааны хэвлэлийн албаны урилгаар энэ өдрүүдэд Төвдөд аялж байна. Дээгүүр албан тушаалын түшмэл Төвдийн автономит нутгийн засаг захиргааны төв Лхас хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа “Төвдийн автономит нутгийг Хятадын салшгүй хэсэг хэмээн хүлээн зөвшөөрсөнд” оросын удирдлагад талархал илэрхийлэв. Төвдөд энэ оны 3-р сард болсон эмгэнэлт үйл явдлыг үнэн бодитой, олон талаас мэдээлж байсан оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөн талархалаа. Лхас хотод Төвдийн тусгаар тогтнолын төлөө жагсаал цуглаан болж, 3-р сарын 10-нд БНХАУ-ын Төвдийн автономит нутагт байдал хурцадсаныг сонсогчиддоо сануульяа. Лхас болон төвд үндэстэн оршин суудаг бусад бүс нутагт 3-р сарын 14-нд олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн юм. Тайван жагсаал цуглаан хийж байгаа тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж байсан. Харин жагсаал цуглааны хөлд энгийн иргэд, цагдаагийн ажилтнууд хохирсон юм. Буддын шашинтнууд гэх хүмүүс сургууль, эмнэлэг, орон сууцыг галдаж байв. Олон шинжээчид тэр дундаа өрнөдийн шижээчдийн үзэж байгаагаар “Буддын шашинтнууд” гэх хүмүүс хамгийн энэрэнгүй гэгддэг шашны сүсэгтнүүд биш юм. Тэд гартаа зэвсэг барин босох хүмүүс биш. Хятадын эдийн засаг, цэргийн хүчин чадал нэмэгдэж, олон улсын тавцанд гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж байгааг таашаахгүй байгаа тодорхой хүчин гаднаас эмх замбараагүй байдлыг өдөөж, санхүүжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор “Лос-Анжелес таймс” сонинд гарсан нийтлэлээс иш татахад, “Өрнөдийн байр суурь Хятадад болж байгаа үйл явдал бус ашиг сонирхолоос үүдэн тодорхойлогддог” гэжээ. Өрнөдийнхөн амаар бус, амьдрал дээр Төвд Хятадын салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ автономит нутагт болсон үйл явдал Хятадын дотоод хэрэг. Гадны заавар зөвлөлгөөгүй Бээжин дотоод асуудлаа шийдэх чадвартай. Төвдийн автономит нутгийн байдал одоо бүрэн хэвийн болсон. Гадаадын жуулчдад 6-р сарын 25-аас дахин Төвдөд очих боломжтой боллоо. Лхас хотод өрнөдийн сэтгүүлчид, дипломат корпусын төлөөлөгчид иржээ. Өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Төвдийн автономит нутгийн байдлыг үнэн зөв тусгана гэж Хятад улс найдаж байна. 1965 онд Төвд албан есоор БНХАУ-ын автономит нутгийн статустай болох үед ДНБ нь 47 сая доллар байсан гэж төвдийн удирдлага оросын сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт бараг 5 тэрбум долларт хүрсэн байна. Төвдийн хүн амын сайхан байдал, соёл боловсролын түвшин дээшилсэн, тэр автономит нутагт оршин суугаа янз бүрийн үндэстэн бүгд тэгш эрхтэй байгаа, шашны мяндагтнуудыг чөлөөтэй илгээх баталгаа олгосон зэрэг баримтыг өрнөдийнхөн хүлээн зөвшөөрвөл Төвдийн автономит нутгийн байдлыг бодитой мэдээлж байгаа хэрэг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>