Сайн байцгаана уу, эрхэм сонсогчидоо. Хөгжмийн долгионоор та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Бид нэвтрүүлгээ сайхан дуунаас эхлэцгээе. “Хайр дулалын тухай биш кино” дууг оросын залуу дуучин Виктория Дайненко хүргэнэ. (дуу) Та бүхэн Оросын залуу дуучин Виктория Дайненкогийн дууг саяхан сонслоо. Эрхэм анд нөхдөө, Виктория оросын эстрадад анхны алхамаа амжилттай хийсэн тухай өнөөдөр нэвтрүүлгээрээ та бүхэнд хүргэе. Залуу дуучин ердөө 20 настай. Тэрээр 10 настайгаасаа дуулжээ. Виктория хөгжим, бүжгийн хажуугаар гадаад хэл их сонирходог байна. Тэр англи хэл сайн мэддэг төдийгүй бие даан испани хэл сурч байна. Хэлний мэдлэг амьдралд төдийгүй уран бүтээлд нь хэрэг болно гэж бүсгүй үзэж байна. Залуу дуучин олон улсын хэмжээнд амжилтаа ахиулж ч болох юм. Түүний дууг Орост төдийгүй гадаадад мэддэг байгаасай гэж Виктория хүсч байна. Бид үүнд туслах боломжтой гэж бодож байна. Виктория Дайанекогийн дуулсан “Зогс, би хаашаа явж байна вэ?” дууг хүргэе. (дуу) Виктория Орос улсын хойд нутгийн Якутын Мирный хотод хүүхэд ахуй насаа өнгөрөөжээ. Тус хязгаар байгалийн баялаг ихтэй ч, хатуу ширүүн уур амьсгалтай юм. Тиймээс байгалийн энэ хүнд нөхцөлд оршин суугаа хүмүүс хөдөлмөрч, тэвчээртэй чанартай байдаг. Манай дуучин Виктория Дайнеко ийм зан чанартай хүн болжээ. Тэрээр “Фабрика звезд” телевизийн нэрд гарсан шоу нэвтрүүлгийн сонгон шалгаруулалтад тэнцээд зогсохгүй тэргүүн байр эзэлжээ. Виктория Дайнекогийн дуу сонсогчдын тэр дундаа залуучуудын зүрх сэтгэлийг хурдан эзэмджээ. Одоо “Фабрика звезд” телевизийн уралдаанд түрүүлж, оросын сонсогчдын дунд нэрд гарсан “Лейла”дууг нь сонсоцгооё. (дуу)Виктория Дайнеко өнөөдөр оросын продюссерийн шилдэг төвтэй амжилттай хамтран ажиллаж байна. Тэрээр гоцлол дууны цомгоо гаргаж, хоёр дууны видеонд тогложээ. Тэр одоо Орос орон даяар байнга аялан тоглож байна. Манай нэвтрүүлэг өнөөдөр дуусах дөхөж байна. Виктория Дайнекогийн дуулсан бас нэг дуугаар нэвтрүүлгээ төгсгөе. Дахин уулзалтлаа баяртай.(дуу)

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>