Орос, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс багтдаг ШХАБ-ын орнуудын соёлын сайд нарын 5 дахь зөвлөлгөөн Бишкек хотод боллоо. ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нар соёлын салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд одоо үүнийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар шийдвэрлэллээ. Тэдний үзэж байгаагаар гишүүн орнууд хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлээд зогсохгүй шинэ харилцаа холбоо тогтоох шаардлагатай гэж манай сурвалжлагч Гульмира Тыналиева тэмдэглэж байна. Форумд оролцогчид үндэсний хөтөлбөртэй танилцсаны дараа энэ жилийн хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Тухайлбал ШХАБ-ын гишүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийг тохиолдуулан Бээжингийн олимпийн наадам, Душанбед болох соёлын наадмын хүрээнд үндэсний соёлын өдрийг зохион явуулна. Үүнээс гадна 2009-2011 онд хамтран ажиллах тухай гэрээг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Харилцан оюутан солилцох сэдвийг ч хөндсөн. Киргизийн мэдээлэл, соёлын яамны сайд Султан Раев ярьж байна: «Орос улс их дээд сургуульдаа манай оюутнуудыг сургахад жил тутам нэмэлт 20 суудал гаргаж өгдөг. Бид ч ялгаагүй их дээд сургуульдаа мөн тооны суудал гаргаж өгсөн. Үүнээс гадна Оросын музейгээс үндэсний номын үзмэрийг буцаах, мөн эсргээр солилцох асуудлыг авч үзсэн. Мөн ШХАБ-ын орон зайд оршин суугаа ард түмний уламжлал, мэдлэгийг түхээг, харилцан хүндэтгэх, манай соёлын олон янз байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэхээр шийдсэн» гэлээ. Сайд нар өөрсдийн орны соёлыг танилцуулах зорилгоор Бишкект ирсэн. Үзэгчдийн дунд тэнгэрийн орны зочид байлаа. Хүмүүс мастер ангиллын хятад хатгамалыг их сонирхож байв. Хамгийн их сонирхол татаж буй үзмэрийн нэг нь Оросынх байлаа. Соёлын дэд сайд Андрей Бусыгин өөдсөөр хийсэн хөнжил, гар урлалын тоглоом зэргийг ямар ч сайн хөтөчөөс илүү сайн мэднэ. Тажикистаны соёлын сайд Мирзошохрух Асрори мэдлэгээрээ гайхагдаж байлаа. Тэрээр тус бүгд найрамдах улсын ардын гар урлалын талаар ажил нэгт нөхөддөө танилцуулсан юм. Ардын урлагийн эд зүйлийг танилцуулж, тайлбарлах нь маш сайхан уламжлал гэж зөвлөлгөөнд оролцогчид үзэж байна. Үндэсний хавсарга урлаг ямар ч ард түмний оюун санааны эх ундарга хэвээр байсан, цаашид ч энэ хэвээр байна.
Лавлагаа: Аюулгүй Байдал, эдийн засаг, соёлын салбарт хамтран ажиллаж, харилцан хамгаалах олон улсын байгууллага ШХАБ-ыг Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Киргиз, Узбекистан улс 2001 онд байгуулсан. Энэ нутаг дэвсгэрт ойролцоогоор 1,5 тэрбум хүн оршин суудаг.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>