Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан уралдааны түрүүлэгсэдийг шагнах ёслол Улаанбаатарт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 6-р сарын 26-нд боллоо. Олон нийтийн энэ байгууллага тэгш ойгоо 5-р сарын 14-нд тэмдэглэсэн юм. «Оросын дуу хоолой» радио Монголын анд нөхдийн нийгэмлэгтэй хамтран «Новости Монголии» сонины газрын дэмжлэгээр ухөлөөныг монголын радио сонсогчдын дунд зарласныг дурдая. «Оросын дуу хоолой» радиогийн Азийн орнууд руу нэвтрүүлэг явуулах газрын ерөнхий редакторын орлогч Олег Яковлев, Монгол руу нэвтрүүлэг явуулдаг хэлтсийн тайлбарлагч Ольга Павлович нар түрүүлэгсдэд шагнал гардуулах баяр ёслолд оролцохоор монголын нийслэлд хүрэлцэн очлоо. Ольга Павлович Улаанбаатараас уламжлахдаа…