Алтай хязгаар, Монгол улсын хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэд хэдэн хэлэлцээрт гарын үзэг зурав. Монголын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн яам болон Ховд, Баян-Өлгий аймагуудын засаг захиргаантай байгуулжээ. Алтай хязгаар бол худалдаа эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны орос-монголын засгийн газар хоорондын комисс болон «Алтай бол бидний нийтийн гэр орон» зохицуулах зөвлөлийн гишүүн юм. Монгол улс 2007 онд Алтай хязгаарын гадаад худалдааны гүйлгээнд 11-р байр эзлэсэн. Хоёр талын бараа гүйлгээ 17,7 хувиар нэмэгдэж, 20 сая 100 мянган ам долларт хүрлээ.Хязгаараас үр тариа, үр тариа ахин боловсруулж хийсэн бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүн, дугуйн бүрээс, гал тогооны газрын тоног төхөөрөмж нийлүүлж байна.Хамтран ажиллах шинэ шинэ боломжийг анхааралтай судлаад Монгол улс, Алтай хязгаарын хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж болно гэж «Стройгаз» компанийн ерөнхий захирал хязгаарын хууль тогтоох хурлын депутат Сергей Белоусов үзэж байна. Белоусовын ярилцлагыг «Алтапресс» сайтад нийтлэжээ…

<сонсох>