Москва хотод энэ өдрүүдэд болж байгаа Олон улсын 30 дахь кино наадмын хөтөлбөр үүнийг баталж байна. “Тэрчигтээ оросын сонгодог уран зохиол болох чухал бүтээлийг барьж аваад кино хийх эрх надад байхгүй” гэж би бодож байна. Наадмын зочдын нэг японы нэрд гарсан найруулагч Такеши Китано ийнхүү мэдэгдлээ. Ийнхүү мэдэгдсэн нь агуу уран бүтээлчийн даруу төлөв занг харуулж байна. Дэлхийн урлагт алдар нэр нь цуурайтсан олон хүнийг Орос улс төрүүлсэн гэдэгт тэр итгэлтэй байна. Тэдний нэг нь Шекспирийн дараа орох жүжгийн зохиолч Антон Чехов юм. Ням гаригт наадмын уралдааны хөтөлбөрт үзүүлсэн кинонд түүний нэр гарсан юм. Нэрд гарсан зохиолчийн “Инторын цэцэрлэг” алдартай жүжгийг кино дэлгэцнээ буулгасан нь “Цэцэрлэг” нэртэй юм. Кино зохиолч, Оросын нэрд гарсан найруулагч Сергей Овчаров киногоо Чеховын санаанд илүү ойртуулахыг хичээсэн гэжээ. Кино найруулагчид бүтээлээр нь эмгэнэл, эсвэл хайр дурлалын сэдэвтэй болгоход Чехов огт таашаадаггүй байсан бөгөөд өөрийнхөө жүжгийг хошин сэдэвтэй гэж хэлдэг байжээ. Чеховын баатрууд сэтгэлд нийцэнэ гэдэгт Сергей Овчаров найдаж байна. Тухайлбал шударга, хүн чанартай байх зэрэг энгийн, мөнхийн ангилалтай юм. Оросын агуу зохиолч Федор Достоевскийн тухай “Санкт-Петербургийн чөтгөрүүд” киног наадмын уралдааны бус хөтөлбөрөөр үзүүлж байна. Италийн найруулагч Жилиано Монтальдо энэ сэдвийг сонгох болсон шалтгааныг тайлбарлахад: «Итали найруулагч ямар учраас Достоевскийн тухай кино хийсэн тухай асуултанд хариулбал: Достоевский зөвхөн оросуудад хамаатай биш юм. Энэ хүн дэлхий дахинд хамаатай. Түүний амьдрал тэр чигтээ роман байсан. Өр, тоглоом, хайр дурлал, буян, их авьяас, өвчин, уй гашуй, гансрал, шунал зэрэгт тулгуурласан роман байв. Энэ хүний амьдрлын цонхыг нээхийн тулд кинондоо энэ тухай өгүүлэхийг зорьсон». Италийн найруулагчийн кинонд ямар нэг түрэмгий үзэгдлийг тэвчиж болохгүй хэмээн анхааруулжээ. Хүчирхийллийг таслан зогсоохын тулд бүгдийг хийж, тэмцэх ёстой. Үүнийг батлахын тулд тэрээр дэлхий дахинаа нэр нь түгсэн суут Федор Достоевскийд тулгуурлажээ. Орчин үеийн кино урлагийн хэрэгслээр олон нийтэд оросын сонгодог уран зохиолын хэлбэр, санааг хүргэхэд Москвагийн кино наадам зохистой талбар болж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>