ОХУ-ын Гадаад хэргийн сайд Хятад улсад албан ёсоор айлчлах зэрэг ойрын үед улс төрийн харилцаа холбоо тогтооход бэлтгэх үүднээс орос-хятадын харилцааны тулгамдсан асуудлыг сайд нар хэлэлцлээ хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны эх сурвалж уламжлав. Орос, хятадын албан ёсны төлөөлөгчид нүүр тулан уулзах, утсаар ярихдаа ч, ялгаагүй хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, олон улсын тавцанд хамтын ажиллагааны зохицуулалтыг бэхжүүлэх боломжит арга замыг хэлэлцэж, тодорхойлдог тухай манай тоймч Альберт Папоян тэмдэглэж байна. Дэлхийн хоёр том гүрэн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Орос, Хятад улс дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, манай ертөнцөд энх тайван, тогтвортой байдал тогтооход өөрсдөөс хамаарах бүхнээ хийх үүрэгтэй гэж үзэж байна. Энэ зорилтод хүрэх, шинэ сорил, аюул занал, олон улсын терроризмыг даван туулахад Орос, Хятад улс юуны түрүүнд хоёр талын, мөн ШХАБ-ын хүрээнд хүч чармайлтаа нягт зохицуулж байна. Оросын гадаад хэргийн яамны баасан гаригт болсон хурлаар ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь Ази-Номхон далайн бүс нутагт Орос улсын явуулж буй тэргүүн зэргийн гадаад бодлогын нэг хэмээн тайлбарласан юм. Орос болон Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг бусад гишүүн орны баталсан баримт бичигт ШХАБ дэлхийн, бүс нутаг бодлого, мөн аюулгүй, тогтвортой байдлыг хангах механизм, янз бүрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулахад жинтэй хувь нэмэр оруулж байна гэжээ. ШХАБ нь өөнөгийн байдлаар олон улсын хамгийн залуу байгууллага. ШХАБ байгуулагдаад ердөө долоон жил болж байна. Түүхэн байр сууринаас байгуулагдаад удаагүй байгаа ч, эвслийн бус олон үүрэгтэй бүс нутгийн нэгдэл бүс нутаг болон дэлхийн бодлогод жинтэй хувь нэмэр оруулж буй байгууллагын нэг болсон юм. ШХАБ-ын явуулж буй гадаад бодлого, байгууллагын хүрээнд тухайн асуудлыг шийдсэн байдлаар олон улсын хэмжээнд өндөр нэр хүндтэй болсон юм. Оролцогч орнуудын хооронд тухайлбал цэргийн салбар, харилцан ашигтай худалдаа-эдийн засгийн харилцааг эрчимтэй хөгжүүлэх, улс бүрийн соёл, түүх, үндэсний онцлогийг дээдэлнэ. ШХАБ-ын үйл ажиллагааны үр ашгийг бүх чиглэлээр нэмэгдүүлэхийг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев ШХАБ-ын долоон жилийн ойд зориулсан “ШХАБ-ын амжилт” Хятадын нийслэлд гарсан гэрэл зургийн томоохон үзэсгэлэнгийн үеэр саяхан уриалсан юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>