6-р сарын 23 -нд олон улсын Олимпийн өдөр тэмдэглэдэг юм. Олимпийн хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч Пьер Кубертена 1894 онд Парис хотод болсон биеийн тамирын хүмүүжлийн асуудлаарх олон улсын чуулганд үг хэлсэн дурсгалд зориулан энэ өдөр олон улсын олимпийн өдрийг тэмдэглэх болсон. Тэрээр олон улсын олимпийн хөдөлгөөний үзэл санаа, олимпийн наадмыг зохион явуулах шинэ философийг чуулганд оролцогч 12 орны төлөөлөгчдөд танилцуулсан байна. Тэр үед Олон улсын олимпийн хороо байгуулагдаж, Пьер де Кубертен ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм. Олон улсын спортын хөдөлгөөний нэг ёсондоо үндсэн хууль болсон Олимпийн хартид зааснаар Олимпийн хөдөлгөөн нь харилцан ойлголцож, нөхөрлөх сэтгэлээр залуусыг хүмүүжүүлж, илүү тайван ертөнцийг цогцлуулах зорилготой юм. Орчин цагийн нөхцөлд олимпийн хөдөлгөөний гол зорилтын нэг нь наадмын аюулгүй байдлыг хангах явдал юм. Тухайлбал Бээжинд болох Олимпийн наадмын нээлтийн үеэр болзошгүй террорист халдлагыг таслан зогсоох, тэмцээн уралдааны зэрэгцээ Хятад улсын хууль сахиулан байгууллагын ажилтнуудыг өргөн хүрээтэй сургалтанд хамруулах сэдвийг мөн хэлэлцсэн. Төрийн Думын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Геннадий Гудковын хэлснээр хятадын тусгай албадын ажилтнууд аюулгүй байдлыг хангах үйлсэд оросын ажил нэгт нөхдөөс мэргэжлийн дэмжлэг авах бүрэн боломжтой. «Орос улс терроризмтай тэмцэх асар туршлагатай. Байлдааны туршлагтай эн зэрэгцэх зүйл байхгүй. Өнөөгийн байдлаар оросын мэргэжилтнүүд үр дүнг нь шалгаж, баталсан тийм арга барилтай. Тиймээс хятадын ажил нэгт нөхөд энэ туршлагыг үйл ажиллагаандаа ашиглах боломжтой» гэж Г.Гудков хэллээ. Удахгүй болох Олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг хангахад бусад орны тусгай албад хятадын ажил нэгт нөхдөд туслах бодолтой байна. Цацрагийн дэлбэрэх хэрэгсэл илрүүлэх америкийн шинжээчид Бээжинг зорьжээ. Жорж Бушийн засаг захиргааны албаны төлөөлөгчийн хэлснийг “Вашингтон таймс” сонин бямба гаригт иш татан уламжлав. Хэт даврагчид наадмын үеэр алан хядах ажиллагаа үйлдэхээр сэдсэн бол тэд “бохир бөмбөг” гэгчийг ашиглана. Сүйтгэх хүчин зүйлийг нэмэгдүүлэхийн тулд ямар нэг цацраг идвэхт материал агуулсан дэлбэрэх төхөөрөгт энэ томъелолыг ашигладаг. Бээжинд болох олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахад Интерпол, ШХАБ-ын тусгай албад идэвхтэй дэмжлэг үзүүлж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>