АНУ-ын ард түмэн сонгосон ямар ч ерөнхийлөгчтэй Орос улс ажиллана. Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко энэ тухай “Дэлхийтэй харилцах нь” манай тогтмол нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн юм. Александр Яковенко олон улсын амьдралын тулгамдсан хэд хэдэн асуудлыг ярилцлагадаа хөндлөө. Тухайлбал тэрээр зэвсэг хураах талбарт Орос, АНУ-тай хамтран ажиллах хэтийн төлөвийн талаарх асуултанд хариулсан юм. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Жон Маккейн хуулиар үүрэг хүлээх стратегийн цөмийн зэвсгийг хязгаарлаж, хорогдуулах тухай гэрээ байгуулах яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр энэ асуултанд ийнхүү хариулсан байна. «АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн хүмүүсийн мэдэгдэлд бид их анхааралтай хандаж байгааг юуны түрүүнд хэлэх хэрэгтэй гэж Александр Яковенко хариулав. Нэр дэвшигчийн хувьд хийсэн мэдэгдэл, улс орны зүгээс тавих бодит саналын хооронд их ялгаа бий. Тиймээс бид энэ мэт мэдэгдэлд мэдээж хэрэг тайлбар хийхгүй байгаа. Орос-америкийн харилцааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зэвсэг хураах сэдэв ямагт багтдаг гэдгийг хэлмээр байна. Орос улс энэ сэдвийг эрчимтэй хөгжүүлэх байр суурьтай байна. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын сүүлчийн уулзалтаар хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөвийн бараг бүх асуудлыг хөндсөн хамтарсан мэдэгдэл хийснийг санаж байгаа биз ээ. Энэ мэдэгдэлд хоёр орны байр суурь давхацаж байгаа, мөн зөрчилдөж байгаа зүйлийг тусгасан. Энэ хамтарсан мэдэгдэлд зэвсэг хураах тухай сэдвийг ч тусгасан. Америкийн тал албан ёсоор тавих санал, мэдэгдлийг бид авч хэлэлцэхэд бэлэн байгаагаа дахин хэлэе хэмээн Александр Яковенко тэмдэглэлээ. АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн байр суурийг Орос улс анхааралтай ажиглаж байгааг ГХЯ-ны дэд сайд тэмдэглэсэн юм. Вашингтонд суугаа манай элчин сайдын яам энэ улсад бий болсон үйл явдлын талаар тодорхой төсөөлөлтэй болохын тулд улс төрийн бүх хүчинтэй харилцаатай байгаа. АНУ-ын төрийн дээд албан тушаалд нэр дэвшигчдийн бүх чухал асуудлаарх байр суурийн талаар төсөөлөл сайн байгаа. Орос улс АНУ-ын ард түмний сонгосон ямар ч ерөнхийлөгчтэй ажиллана гэдгийг дахин хэлмээр байна гэж Александр Яковенко тэмдэглэв. Манай АНУ-тай тогтоосон харилцааг хөгжүүлэхийн тулд хамаг хүчээ зориулна. Энэ бол ямар ч өөрчлөлт орохгүй манай үндсэн байр суурь юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд төгсгөлд нь хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>