ШХАБ-ын бүх чиглэлээр үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхийг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев уриаллаа. Тэрээр өнгөрөгч пүрэв гаригт Хятадын нийслэлд гарсан олон талын эвслийн бус бүс нутгийн нэгдлийн 7 жилийн ойд зориулсан “ШХАБ-ын амжилт” гэрэл зургийн томоохон үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон юм. Өнөөгийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс ШХАБ-д багтдаг болохыг манай тоймч Альберт Папоян тэмдэглэж байна. Монгол Улс, Энэтхэг, Иран, Пакистан улс энэ байгууллагын ажиглагчийн статустай юм. Тус байгууллага “ШХАБ-Афганистан” холбоо тогтоох бүлгийн хүрээнд Афганистантай хамтран ажиллаж, Ази, Африкийн орнуудын эв нэгдлийн байгууллагын түнш юм. “ШХАБ-ын долоон жилийн ой тохиож байна хэмээн Нургалиев ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурдлаа. Энэ нь туулсан замаа эргэн харж, хэт ирээдүйгээ тодорхойлох сайхан боломж” гэж тэр хэлэв. Түүний хэлснээр тус байгууллагад улс төрийн өөрчлөлт гарчээ. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын түвшний ажлаар үүнийг нэлээд үр нөлөөтэй нөхөж байна. Тээвэр, эрчим хүч, усжуулалт, хөдөө аж ахуйн салбарт тодорхой төсөл хэрэгжиж байгаа тухай билээ. Улс төрийн өнцгөөс харахад долоон жил ахархан хугацаа. ШХАБ-ын үйл ажиллагааны улс төрийн хэмжүүрийн тухайд ШХАБ-ын явуулж буй гадаад бодлого, орчин үеийн чухал асуудлаарх гишүүн орны байр суурь зэргээс тус байгууллага дэлхийд өндөр нэр хүндтэй байгаа гэдгийг хэтрүүлэлгүйгээр хэлэх байна. ШХАБ энэ бага хугацаанд НҮБ, ТУХН-ийн орнууд, Европын Холбоо, АСЕАН, Лалын бага хурал зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагатай улс төрийн харилцаагаа амжилттай хөгжүүлж байна. ШХАБ-ын үйл ажиллагаа олон улсын тавцанд чухал ач холбогдолтой болохыг ажиглагч орнууд тэмдэглэж байна. Азербайжан, Белорус, Турк, Туркмен, Малайз, АНУ зэрэг хэд хэдэн орон ямар нэг хэлбэрээр ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. ШХАБ эвслийн бус нэгдэл болохыг тэмдэглэе. Тус байгууллага цэргийн эвсэл байгуулах бодолгүй. Гэхдээ шинэ аюул занал, мөн олон улсын терроризм тодорхой гадаад хүрээний тусламжтайгаар эрчээ авч байгааг харгалзан гишүүн орнууд цэрэг-техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулж байна. Өрнөдийнхний үзэж байгаачлан төв Ази дахь АНУ-ын нөлөөг тогтоон барихын тулд ШХАБ байгуулагдаагүй. Гишүүн зургаан орны нийгэм-эдийн засгийг давшингуй хөгжүүлэхэд тус байгууллагын хүчин чармайлт чиглэж байна. Орос улсын Холбооны Зөвлөл энэ сард ШХАБ-ын гишүүн орнуудтай урт хугацаанд хамтран ажиллах, найрамдал, сайн хөршийн харилцаа тогтоох гэрээг баталсан юм. Энэ баримт бичгийн зүйлээр талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн хүрээтэй салбарыг тодорхойлсон. Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих, хүний эрхийг хэрэгжүүлэх, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>