Байгалийн энэ ер бусын обьектыг хадгалж, хамгаалахад шаардлагатай мэдээлэл цуглуулах зорилгоор эрдэм-шинжилгээ судалгааны аялал зохион байгуулах гэж байна. Гүний усны “Мир” аппаратуудыг өнгөрсөн оны 8-р сард хойд мөсөн далайн гүнд живүүлсний дараа Байгал нууранд ашиглах гэж байна. Энэ аппаратаар гайхалтай нуурыг судална. Нуур 1637 метр гүнзгий. Байгал нуур дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг агуулдаг. Энд 2600 гаруй зүйл, олон янз бүрийн зүйлийн амьтан, ургамал байдгаас ихэнх нь дэлхийн өөр хаана ч байхгүй. “Мир” аппаратураар Байгал нуурын гүнд агуулж буй багагүй нууцыг тайлж болно. Оросын шинжлэх ухаан академийн бэлтгэсэн нуур судлах хөтөлбөрт Байгал нуурын гүнийн газрын бүтцийн үйл явцын мэдээлэл авах, усан доорх шавар галт уулыг судлах, ашигт малтмалын нөөцийг тодорхойлоход чиглэжээ. Байгал нуур болон Хойд мөсөн далайн гүнээс хийн гидрат илрүүлсэн юм. Хийн гидрат нь хатуу хэлбэртэй хий юм гэж эрдэмтэн Анатолий Сагалевич тайлбарлаж байна. «Байгаль нуур нь газрын хөрсний ангал, бүх шинж чанар бүхий далайн тектоник бүс юм. Мэдээж хэрэг хөтөлбөрт нуурын геологийн бүтэц, нуруу, үндэс зэргийг судлахаар тусгасан байгаа. Байгал нуурын гүнээс метан хэлбэрээр илэрсэн ашигт малтмалын бүлэг том ордыг тусгайлан судална. Хангалттай их нөөцтэй хийн гидратын тухай ярьсан энэ их сонирхолтой сэдэв. Энэ манай эрдэм шинжилгээний судалгааны нэг юм. Одоо амьтны шинэ зүйлийг нээж, эрдэм шинжилгээний сонирхолтой үр дүн гаргана”. Анатолий Сагалевич 20 жилийн тэртээ “Пайсис” аппаратаар Байгал нуурын гүнд шумбаж байсан юм. Цэвэр усны 1400 метрийн гүнд анх уудаа шумбасан нь тэр юм. Харин одоо “Мир” аппаратаар 1600 гаруй метрийн гүнд шумбаж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоохоор төлөвлөж байна. Аппаратыг буулгах үеэр зураг авах видео камерыг “Мир” аппаратанд суурилуулна. Энэ бичлэг шинэ киноны үндэс нь байна. Аялалын төгсгөлд оросын болон дэлхийн нэрд гарсан эрдэм шинжилгээний байгууллагууд ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болох Байгал нуурын байгалийн ер бусын нөөцийг хадгалах талаар зөвлөмж, практик цогц арга хэмжээ боловсруулна. “Дэлхийн хэмжээний ер бусын Байгал нуурыг хайрлаж, хамгаална гэдэг бүх нийтийн зорилт” хэмээн Төрийн Думын гишүүн, эрдэмтэн, судлаач, саяхан байгуулагдсан нуурыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх Сангийн тэргүүн Артур Чилингаров мэдэгдлээ. “Байгал нуур бол Орос улсын сувд. Хойч үедээ ер бусын энэ нуурыг хадгалан өвлүүлэхэд бид чадах бүхнээ хийх хэрэгтэй”. Буриадын нийслэл Улаан-Үдэд “Мир” аппаратыг илгээнэ. “Мир” аппаратыг 7-р сарын 20-нд Байгал нууранд анх буулгахаар төлөвлөж байна. Энэ жил 60 удаа усны гүнд шумбана. Ирэх жил 100 орчим удаа усанд шумбана. Аялалын бие даасан хэсэгт хун тайж Монако Альберт 2, Японы байгалийн хөтөлбөрийн нийгэмлэг, Английн эзэн хааны нэрэмжит нийгэмлэг, бусад нэр хүндтэй олон улын эрдэм шинжилгээ, байгал хамгаалах байгууллага, шинжээчид оролцоно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>