Цаашид түлшний үнэ нэмэгдэж, эрчим хүчний нөөцийн эрэлт их байгаа ч, Орос улс гадаадын түншүүддээ байгалийн хий найдвартай нийлүүлэгч хэвээр байна гэж “Газпром” компанийн удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер хэллээ. Ойрын болон алс ирээдүйд эрчим хүчний нөөц нэмэгдэх таамаглал нь эрчим хүчний нөөцийн хомсдол нэмэгдэх магадлалтайг баталж байна. Энэ асуудлыг шийдээгүйн улмаас улс орнууд, томоохон компаниудын харилцаа улам хурцдаж байна. Дэлхийн удирдлагын механизмыг өөрчлөх замаар үүссэн зөрчлийг хэр бодитой зөөлрүүлэх боломжтой бол? Орос улсад одоогийн байдлаар хийн хэрэглээний өсөлт жилд 420 тэрбум шоо метр байна. Энэ тоо Италийн хийн жилийн хэрэглээтэй тэнцүү байна. Орос улсад хийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь экспортод нөлөөлөхгүй. “Газпром” компани одооноос дэд бүтцэд эрчимтэй хөрөнгө оруулж байна. Алексей Миллерийн хэлснээр эрчим хүч хэмнэх технологид оруулах хөрөнгийн хэмжээг 2 дахин нэмэхээр төлөвлөжээ. “Газпром компани урт хугацааны гэрээгээр хүлээсэн үүргээ ямагт тууштай биелүүлнэ. Газпром компани гадаад, дотоодын аль ч зах зээлд төлбөрийн чадвартай ямар ч эрэлтийг хангах чадавартай болохоо байгаа нөөцөөсөө үүдэн итгэлтэй хэлэх байна”. “Газпром” компани гадаад дахь охин компанийн хамт орос үндэстэй дэлхийн корпораци болон хувирсан гэж Алексей Миллер хэллээ. Өдгөө компанийн капитал 360 тэрбум доллар байгаа бол 7-8 жилийн дараа триллион орчим долларын капиталтай дэлхийн томоохон компани болно. Капиталанхаа хэмжээгээр дэлхийд 3-р байрт ордог “Газпром” компани боловсруулж буй ордын нийт нөөц 30 триллион орчим шоо метрээр үнэлэгддэг. “Газпром” компанийн зах зээлийн капитал 7 жилд 46 дахин нэмэгдсэн. Орос улсад хий олборлох өсөлт нь сүүлийн 6 жилд дэлхийд хамгийн өндөр байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>