Эрүүл чийрэг өрх бол ямар ч улс орны үндэс бөгөөд нийгэм амжилттай хөгжих үндэс байдаг. Гэр бүлийн жил албан есны ямар нэг арга хэмжээгээр хязгаарлагдах бус хүмүүс өөрсдөө саначилга гаргах ёстой. Зургадуугаар сараас эхэлсэн бүх оросын гэр бүлийн олимп нь сайн дурын арга хэмжээ юм. Оросын ямар ч өрх энэ олимпт оролцох боломжтой. Эцэг эх, үр хүүхэд нь биеийн тамир, спортоор хичээллэх дуртай нягт баг байна. Гэр бүлийн олимп нь “Хөгжилтэй эхлэл” оросын телевизийн алдартай уралдааны үргэлжлэл юм. Гэр бүлийн бүх гишүүн спортын олон уралдаан, буухиад оролцох естой. “Хөгжилтэй эхлэл” улс орныг эзэмдэнэ. Бөмбөг, хотхон зэрэг Оросын язгуур наадгай, спортын янз бүрийн төрлөөр тэмцээн уралдааныг зохион явуулна. Гэр бүлийн спортын энэ төсөл 2014 онд Сочид болох өвлийн олимпийн наадмын бэлгэл ажлын нэг хэсэг болох ёстой гэж Төрийн Думын дэд дарга, төслийн зохиоцуулагч, олимпийн аварга Светлана Журова үзэж байна. “Ирээдүйн олимпийн аварга манай гэр бүлийн олимпоос өсөн торнино. Гэр бүлийн олимпт нэг сайхан тал нь хүүхэд олимпийн аварга болохгүй байж болно. Гэхдээ гэр бүлийнхээ аварга болж болно. Манай гэр бүлийн олимпийн хүрээнд аварга болж болох юм. Хүүхэд эцэг эхийнхээ хамт үүнийг хийнэ. Бүх оросын гэр бүлийн олимпийн сонгон шалгаруулах тэмцээн хэд хэдэн шатлалтй болно гэж Светлана Журова ярьж байна. Эхлээд тэмцээнийг бүс нутагт дараа нь холбооны тойрогт явуулна. Москва, Санкт-Петербургт гэр бүлийн тусдаа тэмцээн болно. Орос улсын нийслэлд намар шувтаргын уралдаанд 9 гэр бүл оролцоно. Энд телевизийн дуран авайн өмнө Оросын спортын шилдэг гэр бүлийг тодруулна. Гэр бүлийн олимп жил бүр болно гэж бид найдаж байгаа. Энэ олимп улам өргөжиж, манай орон төдийгүй хилийн чанадад суугаа орос хэлтэн гэр бүлүүд оролцож болох юм. Тэд ч мөн ялгаагүй энэ гэр бүлийн олимпт оролцоно” гэж С.Журова хэллээ. Бүх оросын гэр бүлийн олимп Орос улсад олон нийтийг хамарсан спорт хөгжүүлэх цорын ганц төсөл биш юм. Гэр бүлийн жилийн хүрээнд Орос улсад “Улс орны хүүхдийн шилдэг дасгалжуулагч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хүүхэд, залуучуудыг эрүүл амьдралын хэв маягт сургаж буй шилдэг дасгалжуулагч идэвхтэн, биеийн тамирын багш, дасгалжуулагчийг шалгаруулахад үүний зорилго оршиж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>