Foto http://www.monogramma.ruTэд эсрэг тэсрэг үгний толь бичиг бүтээсэн байна. Одоохондоо үүнтэй төстэй бүтээл байхгүй тул зохиогчид өөрсдийнхөө бүтээлийг туршилтынх гэж үзэж байгаа бөгөөд ийм толь бичиг бүтээх аргачлалыг дөнгөж боловсруулж байна. Эсрэг тэсрэг үгийн толь бичиг бүтээх санаа санамсаргүй орж ирсэн гэж Оросын төв хэсгийн Курск хотын Улсын их сургуулийн орос хэлний танхимын хэл шинжээчид ярьж байна. Мэргэжилтнүүд нутгийн ардын урлагийг судлаж байхдаа янз бүрийн өнгө аястай ардын дуу, үлгэр, домгийн үгийн бүтцийг харьцуулах шаардлагатай болсон юм. Үгийн дүрслэл, дүн шинжилгээний тусгай арга боловсруулснаас үүдээд тусгай толь бичиг бүтээх санаа төрсөн гэж хэл бичгийн ухааны доктор Мария Бабунова ярьж байна. «Аман яруу найргийн уламжлалын хүрээнд янз бүрийн өнгө аястай хэлийг харьцуулах боломжтой байсан учраас энэ хэлбэр ардын урлагийн материалд хангалттай үр нөлөөтэй юм. Янз бүрийн толь зүйн хувьд гадаад харьцуулалт хийх боломжтой. Бид орос, англи, германы ардын урлагийг харьцуулсан юм” гэж М.Бабунова хэллээ. Хожим энэ аргачлалыг яруу найрагчдын хэлний материалд турших санаа сэдсэн. Оросын яруу найргийн үгийн 300 мастерийн нэр Курскийн газартай холбоотой. Ингээд 19-р зууны Фета, Тютчева зэрэг оросын утга-уянгын 2 яруу найрагчийн эсрэг тэсрэг үгийн толь бичиг бий болсон гэж Мария Бабунова ярив. “Манай их сургуулийн орос хэлний тэнхимийн ажилтнууд өөр нэг төсөл дээр ажиллаж байгаа болохоор Фетагийн нэр шууд орж байна. Энэ бол “Курскийн үг” юм. Энэ төсөл хэд хэдэн чиглэлтэй бөгөөд эдгээрийн нэг нь курскийн хязгаартай амьдрал, уран бүтээл нь холбоотой яруу найрагч, зохиолчдын хэлийг судлах явдал юм. Фет бол тэдний нэг. Тэр үед Фетын үгсийн цэстэй болсон. Тэгээд хэн нэгнийхтэй харьцуулах л үлдсэн. Фет, Тютчевийн нэрийг бүх сурах бичиг, сургаальд Фет, Тютчвийн нэр хамтдаа гарч байсан учраас бид ухамсартай сонголт хийсэн гэж хэлж болно. Судалгааны материлын талаарх асуудлыг ингэж шийдсэн” гэж М.Бабунова хэллээ. Энэ толь бичгийн үгийн хуудас хоёр хэсгээс бүрддэг. Зүүн талд нь нэг яруу найрагчийнх, баруун талд нь нөгөө яруу найрагчийн үг байдаг. Үг бүрт давтамж, тодорхой тэмдэг нэр, үйл үг, нэр үгийн холбоосыг зааж өгсөн байгаа. Энэ толь бичиг 2 найруу найрагчийн янз бүрийн байр суурь, янз бүрийн хэмжигдэхүүнийг харьцуулах боломж олгож байгаа юм. Яруу найргийн хувьд ихрүүд гэж хэлж болох оросын 2 утга уянгын зохиолчдын үг хэллэг ижил төстэй гэхээс асар их ялгаатай болохыг “Тютчев болон Фет” нарын харьцуулсан толь бичгийн ачаар мэдсэн гэж зохиолчид нь үзэж байна. Ийм төрлийн толь бичиг нь харилцан хамаарлын таамаглал дэвшүүлэх өргөн боломжтой тэдэгт оросын хил шинжээчид итгэлтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>