Foto http://dranga.night.ruБичлэг хийх үеэр тэрээр 23 нас хүрсэн бөгөөд энэ цомог түүний амьдрал, ажил хөдөлмөрийн тодорхой шатны бэлэг тэмдэг боллоо. Энэ шат амжилттай, амаргүй байсныг хэлэх хэрэгтэй. Гнесины нэрэмжит Москвагийн академийн профессор эцгийнхээ мэргэжлийг Петр өвлөжээ. Залуу уран бүтээлч 10 настайдаа анх аккордион тоглож, 12 настайдаа Италид болсон олон улсын уралдааны шагналтан болсон юм. Дараа нь Испани, Герман, Хятадад болсон уралдаан, наадамд түрүүлсэн. Петр Дранга 16 настайдаа эцгийнхээ гэрийг орхиж, бие даан амьдрах болжээ. «Энэ бол ухаалаг сонголт байсан гэж хөгжимчин дурсан ярьж байна. Насанд хүрээгүй хүүгийнх нь ийм шийдвэр ямар ч эцэг эхийг цочирдуулна. Эцэг, эх маань надад итгэж, ойлгон хүлээн авсан байх». Ганцаар сэлэх амаргүй байлаа. Петр баян хуураа түр орхиж, панк рок сонирхож, даралтад гитар тоглох болжээ. Бие даан амьдарч, хоолоо залгуулахын тулд Оросын зоогийн газар, италийн клуб, Америк, Канадын хотуудаар аялах хэрэгтэй байлаа. Тэрээр хувцас загварын үзүүлбэрийн үеэр тайзнаа гарч, загвар өмсөгч ч болж үзсэн байна. Анхны гоцлол цомогтоо “Тайз” нэртэй зохиомж бий болсон нь ийм учиртай. «Нарийхан зассан тайзыг үнэтэй амьдралтай харьцуулж болно гэж Петр Дранга баталж байна. Тайзаар алхахад нарны гэрэлд нүд гялбах мэт хурц гэрэл өөдөөс тусна. Эргэн тойронд олон хүн байгаа ч, хэнийг ч олж харж чаддаггүй. Чи ганцаараа. Ийм зүйл амьдралд ховор биш». Одоо Петр Дранга аккордеон хөгжмөө дарж байна. Орос улсад хөгжмийн энэ зэмсгээр төдий л тоглохоо больсон боловч, залуу хөгжмичин 10 мянган үзэгч цуглуулж, Москвагийн Кремлийн нэр хүндтэй концертод уригдаж байна. «Одоо аккордион хөгжмөөр их тоглох болсон гэж Петр Дранга хэлж байна. Үүгээр ч барахгүй энэ хөгжим их дэгжинд тооцогдож байгаа нь надад их таатай байна» гэж тэр ярив. Хөгжмичний оросын шүтэн бишрэгчид “дранга-стиль” нэртэй шинэ томъеолол зохиожээ. Петр шиг биеэ авч явж, түүний хийж байгааг Орос улсад хэн ч хийдэггүй. Толгой эргэм хүнд зохиомж дарахын сацуу Петр Дранга хөгжмийн хэмнэлд тайзнаа гүйж, үсэрдэг байна. Панк-соёл сонирхож байсан нь ор мөргүй арилаагүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>