Foto http://alcohol.my1.ruЗургадуугаар сарын 12-нд тэмдэглэдэг үндэсний гол баярын өмнөхөн санал асуулгын дүн ийм байна. 1990 онд болсон үйл явдлын дурсгалд энэ баярыг тэмдэглэх болсон. Тухайн үед Оросын Холбооны ардын депутатын анхны хурал, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд улсын бүрэн бүтэн байдлын тухай тунхаглалыг баталсан нь улс орны түүхийн шинэ хуудсын эхлэл болсон юм. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа Орос улсын ерөнхийлөгч Борис Ельцин энэ өдрийг улсын баяр болгон тэмдэглэх зарлиг гаргасан юм. Бүх оросын 6-р сарын 12-ны өмнөхөн явуулсан түүврийн судалгаагаар оролцогчдын дөрөвний гурав нь “Оросын иргэн байгаадаа бахархаж байна” гэж хариулсан байна. Энэ бол улсын баялаг түүх, соёл, шинжлэх ухааны өндөр амжилт, зэвсэгт хүчний цэргийн алдар цуут уламжлал билээ. Шинэ гэж хэлж болох шалтгаан нь юу гэхээр дэлхийд Орос улсын улс төрийн нөлөө бэхжиж, нэр хүнд нь нэмэгдэж байгаад бахархаж байгаа юм. Судалгаанд оролцсон хүмүүсийн бараг 60 хувь нь ийм бодолтой байна. Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Василий Лихачев хэлэхдээ, энэ жил Оросын өдрийг нийгмийн тогтвортой байдал бэхжиж байгаа энэ үед тэмдэглэж байна. «6-р сарын 12-нд жил ирэх тусам улс төрийн чухал утга агуулгатай болсоор байна. Би энэ баярыг Оросын иргэдийн орчин үеийн улс төр, эдийн засгийн бүлгийн баяр гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр шинэ Орос улсыг дэлхийд танилцуулах шалтгаан гэж үзэж байна. Орос улсын дэлхийн чухал тоглогчийн хувд эрчимтэй хөгжиж байгаа болохооор жил ирэх тусам нэр хүнд нь олон улсын хэмжээнд цуурайтана гэдэгт итгэлтэй байна. Төрийн тэргүүн зэргийн бодлого нь иргэдийн тав тухтай, аюулгүй амьдралын нөхцлийг хангах явдал юм хэмээн оросын сенатч Василий Лихачев хэлэв. Тэмдэглээд удаагүй байгаа ч, энэ баяр өөрийн гэсэн уламжлалтай болжээ. Энэ өдөр Кремльд ОХУ-ын төрийн шагнал гардуулах ёслол хэдэн жил дараалан болж байна. Орой нь Улаан талбайд эх орны эстрадын одод оролцсон томоохон концерт болно. Санкт-Петербург хотод өнөөдөр “Өнгийн багт наадам” өнгө будаг хосолсон ёслолын буудлагын баяр болно. Сибирийн Томск хотод түүхэн багт наадам, Краснодарын өмнөд хэсгийн оршин суугчид асар том хуудсан дээр улс орондоо хайр сэтгэлээ илчилсэн үг бичих юм. Орос орны ирээдүйтэй өөрийгөө холбон ойлгож байгаа залуус жил ирэх тусам нэмэгдэж байна гэж социологчид үзэж байна. Тэдний хувьд 6-р сарын 12 зүгээр нь амралтын өдөр бус харин Орос улсын өдөр юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>