ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев "ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах, найрамдал, урт хугацаанд сайн хөршийн харилцаатай байх тухай Гэрээг батлах тухай” холбооны хуулинд гарын үсэг зуравШХАБ-д Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг 6 орон багтдаг тухай манай тоймч Альберт Папоян сануулж байна. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улс ажиглагчийн статустай юм. ШХАБ-ын гишүүн орнуудын найрамдал, урт хугацаанд сайн хөршийн харилцаатай байх тухай гэрээнд өнгөрсөн оны 8-р сарын 16-нд Бишкек хотод гарын үсэг зурсан юм. Олон үүрэгтэй эвслийн бус бүс нутгийн нэгдэл болох ШХАБ-ын гишүүн орнууд бие биенийхээ үндэсний онцлог, түүхэн туршлагыг хүндлэх, хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрхийн хэм хэмжээг сахин биелүүлсний үндсэн дээр цаашид стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц болоход баримт бичгийн гол зорилго оршиж байна. Гэрээнд заасан ШХАБ-ын чухал зорилт бол энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал, худалдаа эдийн засгийн харилцан ашигтай харилцааг өргөжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, энх тайвныг бэхжүүлэх чиглэлд олон талын хамтын ажиллагааны шинэ хандлагыг бий болгох хэрэгтэй юм. Энэ зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын орнууд олон улсын терроризм, шашны хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, зэвсэг, мансууруулах бодисын хууль бус наймаа зэрэг өнөө үеийн сорил, аюул заналыг сөрөн зогсоход хүчин чармайлтаа нягт уялдуулж байна. Түүхэн байр сууринаас авч үзвэл ШХАБ байгуулагдаад удаагүй ч, олон улсын тавцанд өндөр нэр хүндтэй байна. Энэ байгууллага НҮБ, ТУХН улсууд, АСЕАН, Лалын бага хурлын байгууллага зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагатай нягт харилцаа тогтоосон юм. Ажиглагч орнуудаас гадна олон орон ямар нэг хэлбэрээр ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна. Тухайлбал Белорус, Азербайжан, Малайз, Туркмен зэрэг улс юм. АНУ ч ийм сонирхолтой байгаа. Аливаа улс оронд ажиглагчийн статус олгох асуудлыг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн газар судалдаг болохыг сонсогчиддоо сануульяа. Энэ асуудлыг зөвшөлцлийн үндсэн дээр, мөн ШХАБ-ын ажиглагчийн статус авахаар мэдэгдсэн аливаа улс орон энэ байгууллын зорилт, зорилгыг сайшааж, бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. АНУ-ын олон улсын тавцанд явуулж буй бодлого ШХАБ-ын зорилттой гарцаагүй зөрчилдөж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев гарын үсэг зурсан “ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах, найрамдал, урт хугацаанд сайн хөршийн харилцаатай байх тухай гэрээг батлах” тухай холбооны хууль нь цаашид олон улсын тавцанд тэдний харилцааг өргөжүүлж, бэхжүүлэхэд шинэ түлхэц болж байна.

Орчуулагч ГюНарангарав

<сонсох>