Foto http://auto.mail.ruТал нутаг, уул, эрс тэрс уур амьсгал, дэлхийн хамгийн том цөлийн нэг Говь зэрэг янз бүрийн байгаль нь энэ уралдааныг зохион явуулахад тохиромжтой юм. Чолленж буюу сорил хөтөлбөр 2007 оны 9-р сард Франкфуртад болсон автомашины үзэсгэлэнд эхэлсэн билээ. Энэ үеэс хайгуулын бүлэг 2009 оны уралдааны хамгийн гол хэсгийг явуулахад бүрэн тохирох газар нутгийг Азийн туулахад хамгийн хүнд газар нутгаас сонгосон юм. Лэнд Ровер Жи 4 Чолленж хөтөлбөрийн менежер Эд Тилстон “Лэнд Ровер-Лэнд Ровер Жи-4 Чолленж” 2009 оны уралдааны шувтаргыг Монгол Улсад зохион явуулах болсныг сэтгэл хөдлөн зарлаж байна. Манай хайгуулын баг манай автомашин, оролцогчдын хүчийг шавхах замыг эрж хайх их ажил хийсэн. 2009 оны уралдааны шувтарга гайхалтай сайхан болоход Монгол улс бол сэтгэл хөдлөм нутаг билээ. Бид оролцогчдод тогтсон хугацаанд хэлэх янз бүрийн онц сорилыг санал болгохын тулд уралдааны газар зүйн хамрах хүрээг өргөжүүлэх боломжийг судалж байна. Эрэгтэй, эмэгтэй тамирчдаас бүрдсэн үндэсний 18 баг хатуу ширүүн сорилын туулж, ур чадвараа үзүүлнэ. Тэд Замтай газраар, уулын дугуй, хад асгаар уралдана. “Лэнд Ровер-Лэнд Ровер Жи-4 Чолленж” уралдааныг Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгээр зохион явуулж байна. Энэ уралдааныг зохион явуулснаар нэг сая гаруй фунт стерлингийн хөрөнгө цуглуулах зорилготой юм. Ялсан баг Лэнд Ровер автомашин авах ба улсынхаа Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгнө.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>