Foto http://www.elisrecords.ruОросын “Уматурман” нэрд гарсан хамтлаг “Мөрөөдөл юунд хүргэдэг вэ” нэртэй цомгоо саяхан олон нийтэд танилцуулсан ч, дуундууд нь хэдийн жинхэнэ шилдэг дуу болжээ. Ах дүү Владимир болон Сергей Кристовски нар “Уматурман” хамтлагийн араг яс нь юм. Хамтлагийн гоцлол дуучин Владимир өөрийн зохиосон дуугаа концертонд сэтгэл татам баатарын дүрээр дуулдаг байна. Сергей дуугаа найруулж, гитар тоглохын сацуу бага дүүгийнхээ дууг түрэн дуулдаг ажээ. Хамтлагийнхан “Мөрөөдөл юунд хүргэдэг вэ” дуугаа шинэ хоолойгоор баяжуулж, “Утсаар ярихгүй юм уу” дуугаа францын эстрадын нэрд гарсан дуучин Патрисия Каасын хамт дуулж, бичжээ. Дуучин тэдний урилгыг дуртая хүлээн авч, дууны клипт тоглосон юм. Патрисия Каас Владимир Кристовскитэй хамтран оросоор дуулсан байна.Хөгжмийн шүүмжлэгчид хамтлагийн шинэ цомогийг “Шог хошин, хөнгөн гунигийг оновчтой хослуулсан” хэмээн дүгнэсэн байна. Тэдний үзэж байгаагаар “Уматурман” хамтлаг “орчин үеийн амьдралын хөгжмийн судалгаагаа” амжилттай үргэлжлүүлж байна. Ялангуяа “Аавын охид” дуунд энэ нь онцгой хамаатай. Владимир Кристовский охиддоо зориулж энэ дууг зохиосон бололтой. Тэрээр 4 охинтой юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>