Foto http://skavkaz.rfn.ruХалимагийн Шакьямуни /шашны багш/ бурхан буддагийн Алтан сүмд 6-р сарын 4-өөс 7-р сарын 3 хүртэл Ур Сар ариун сарын баярыг тэмдэглэж, хурал хурна. Зуны улирлын эхэнд тэмдэглэдэг Ур Сар халимагийн баяр бараг сар үргэлжилнэ. Энэ бол шашны баяр юм. Сүмийн хамба Гена Тунтены хэлснээр энэ сард буян үйлдэвэл 100 мянга дахин үрждэг байна. Сүсэгтнүүд баярын үеэр дэг жаяг, хоолны дэг барьж, оюун санаагаа ариусгахыг хичээдэг байна. Халимагийн өвөг дээдэс хэдэн зууны турш мал аж ахуй эрхэлсэн. Ур Сар баяр мал төллөх үетэй давхацадаг. Энэ үеэр мал гаргах, мах идэх цээртэй юм. Махны оронд зуны цагт элбэг дэлбэг байдаг цагаан идээ голдуу хэрэглэдэг. Халимаг үндэстэн жилийн аль ч үед, давс, тос хөвсөн сүүтэй цай годуу Foto http://skavkaz.rfn.ruуудаг. Шакьямуни бурхан буддагийн төрсөн өдөр 6-р сарын 18-нд тус бүгд найрамдах улсын төв сүмд Махаяны сахил хүртэх ёслол болно. Махаяна нь буддын шашинтнууд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд сэргэх эсэхээ шийддэг буддын шашны их хүрдний зам юм. Махаяны онолын үндэс нь оюун ухаан, зовлон зүдгүүрийг хөгжүүлэхэд оршиж байна. Баярын өдрүүдэд Элистийн хурлыг бурхан Будда Шакъямунийн дүрс бүхий зургаар чимнэ. Дээрхийн гэгээн далай лам Халимагт анх айлчлахдаа энэ эртний бурханы бурханы хөргийг бэлэглэсэн юм. Энэ баяраар хуримтлагдсан нүглээсээ хийсэн үйлдэл, түүний үр дагавар салах боломжтой гэж үздэг байна. Үүний тулд халимагийн дэг жаягаар бурхан Буддагийн оюун нээгдсэн хэмээн бэлэгддэг Суваргыг тойрч, “Ум мани падме хум” хэмээх маань уншдаг. Тэгснээр энэ амьдрал бага зэрэг дээшлэх боломжтой гэж үздэг байна.

Foto http://skavkaz.rfn.ru

Foto http://skavkaz.rfn.ruFoto http://skavkaz.rfn.ru

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>