“Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакц нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Тус редакцийн тоймч Ольга Павлович Монголын анд нөхдийн нийгэмлэгийн удирдах гишүүний нэг юм. Түүний санаачилгаар “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакц хоёр орны түүхэнд, мөн харилцаанд тохиосон янз бүрийн үйл явдлыг тохиолдуулан жил бүр сонсогчдынхоо дунд асуулт хариултан уралдаан зохион явуулдаг. Асуулт хариултын уралдаан их амжилттай болж өнгөрч байгаа бөгөөд ялагчид үнэ цэнэтэй бэлэг гардуулсан. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хоёр орны ард түмэн, харилцан ойлголцол, найрамдалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсны төлөө манай сурвалжлагч Ольга Павлович “Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жил” ойн медаль, монголын анд нөхдийн нийгэмлэгийн холбооны хүндэт тэмдгээр шагнууллаа. Манай сэтгүүлчид Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ЗСБНХУ-ын сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн батаар, Виктор Горбатко болон Монголын найрамдлын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар шагнал гардуулсан юм. Сэтгүүлч Ольга Павлович Монгол Улсын гадаадын иргэдэд олгодог дээд шагнал Алтан гадас одон хүртсэн билээ.