Орос улсын хуанлид 6-р сарын 6-ыг Пушкины өдөр хэмээн тэмдэглэжээ. Аугаа их зохиолч Александр Пушкины төрсөн өдрийг төр засгийн хэмжээнд албан ёсоор тэмдэглэж байна. 209 жилийн тэртээ Пушкины төрсөн Москва хотод хүмүүс өглөөнөөс түүний нэрээр нэрлэсэн, төв талбайд, мөн их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж байна. Хүмүүс цэцэг өргөж, шүлэг уншиж, зүгээр дуугүй зогсож, түүний яруу найраг, дурсгалыг хүндэтгэдэг. Пушкины бүтээлийг гүнээ хүндэтгэдэг оросын дуурийн нэрд гарсан дуучин Любовь Казарновская “дандаа ийм байна” гэдэгт итгэлтэй байна. Жүжигчин бүсгүй их зохиолчид зориулсан уран зохиол-хөгжмийн томоохон хөтөлбөрийг энэ жил бэлтгэжээ. «Аль ч үеийн уншигч байх нь хамаагүй Пушкины үг ямагт бодитой байж, хэдэн зууны турш нэвт шингэж байна. Пушкин бол бурхан. Пушкины дараа төрсөн яриуу найрагчид наймаг өршөөнө биз. Сэтгэл зүрхний гүнээс гайхалтай хөг аялгуу эгшиглэдэг тийм зохиолч тэдэнд дунд байхгүй. Манай соёлд Пушкин онцгой байр суурь эзэлж байгааг тодорхойлж, орос хэлээр ярьдаг бүх хүн, орос хүнийг сэтгэлийг чиглүүлдэг сүүн зам гэлтэй. Пушкины үгийг балга амьд устай жишиж болно гэж Л.Казарновская хэллээ. Орос улсын хот болгон Пушкины өдрийн хөтөлбөрт өөрсдийн өнгө будгийг оруулахыг хичээж байна. Яруу найрагч ердөө 37 жил ахархан насалсан хэдий ч, ихэнх амьдралаа өнгөрөөсөн Санкт-Петербург хот түүний төрсөн өдөр асар том усан оргилуурын цогцолбор пушкины шүлгийн сэдвээр “хөгжим-усны” үзүүлбэр болно. Доод Новгородын эртний Волжскийн төвд Пушкины шүлгийн мөрүүдийн нэг “Гацааны авхай нарын гоо үзэсгэлэнг биширмуу!” уриатай баяр тэмдэглэдэг. Орос улсын баруун хойд хэсгийн эртний Пскове хотод яруу найрагчийн хайртай асрагч Арина Родионовныйн төрсний 250 жилийн ойг тэмдэглэж байна. Гайхалтай шүлэглэсэн үлгэр ертөнцөд бий болоход Пушкин болоод түүний бүтээлийг уншигчид энэ эмэгтэйд талархах ёстой. Орос хүүхдүүд Пушкины шилдэг бүтээл “Евгений Онегин” шүлэглэсэн роман, “Борис Годунов” түүхэн эмгэнэлт зохиолыг уншихаас өмнө бага наснаасаа түүний зохиосон үлгэрүүдийг сонсдог. Өнөөдөр Пушкины өдөр дэлхийн янз бүрийн оронд яруу найрагчийн дурсгалын хөшөөг нээх аян өрнөж байна. Оросын аугаа их зохиолчийн баримал хөргийг Польш, Серби, Аргентин, Грек, Панам, Унгар, Камерун зэрэг улс авахыг хүсчээ. Пушкины бүтээлийг орчуулахад хүнд биш, түүний бүтээлийг шүтэн бишрэгчид дэлхий даяар байгаа, мөн агуу их зохиолчийн бүтээл янз бүрийн шашин шүтлэгтэй, янз бүрийн насны хүмүүс, янз бүрийн үндэстнийг нэгтгэж буйг дахин баталж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>