Үүний тулд Орос улс эрчим хүч, экологийн үр ашгийг дээшлүүлэхэд шинэ хууль баталж байна. Өнөөдөр тэмдэглэж байгаа хүрээлэн буй орчныг хамгаалах Дэлхийн өдрийн өмнөхөн ерөнхийлөгч Д.Медведев энэ зарлигт гарын үсэг зуржээ.Японы Аомори хотод Орос, Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы эрчим хүчний сайд нар эрчим хүч хэмнэх салбарт олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсруулах арга хэмжээг сайшаажээ. Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгосыг энэ санаачилгыг хэрэгжүүлэхэд татан оролцуулахаар төлөвлөж байна. Эрчим хүч, экологийн аюулгүй байдалтай шууд холбоотой эрчим хүчний нөөцийг зохистой ашиглахад тэдний оролцоогүй дэлхийг хамарсан энэ тулгамдсан асуудлыг шийдэхэд улам их саад тотгор учирна. Энэ найрал хөгжимд хийл хөгжмийн зэмсэг бүрийн гүйцэтгэх үүрэг чухал. Москва үүнийг сайн ойлгож байгаа. Ерөнхийлөгч Д.Медведев оросын эдийн засгийн эрчим хүчний хэрэглээг 2020 онд 40 хувиар бууруулах зарлиг гаргасан байна. Эдийн засгийн тэргүүлэх хэд хэдэн салбарын эрчим хүч, экологийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн техникийн зохицуулалтын арга хэмжээ авах үүргийг засгийн газарт ногдуулжээ. Тухайлбал цахилгаан эрчим хүч, барилга, орон сууц-аж ахуй, тээвэр зэрэг юм. Хүрээлэн буй орчинд зөвшөөрсөн хэмжээнд нөлөөлөх хэм хэмжээг боловсруулах нэгдсэн зарчимд шилжих зорилт тавьсан. Орчин үед Орос улсын өмнө хүн амын экологийн аюулгүй байдлын асуудал онц хурцаар тавигдаж байгааг Д.Медведев саяхан хүлээн зөвшөөрсөн юм. «Байгалийн таагүй орчинд манай 40 сая орчим иргэн оршин сууж байна. Тэдний 1 сая нь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрсэн орчинд оршин сууж байна. Мэдээж хэрэг ийм нөхцөлд байгал хамгаалах, нөөц хэмнэх технологиг нэвтрүүлэхэд таатай биш гэдэг нь ойлгомжтой. Тиймээс урьдын технологио ашигласаар байна гэж Д.Медведев хэллээ. Энэ нь Орос улсын өрсөлдөх чадварыг бууруулж, 2020 онд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 5 орны тоонд багтах боломжийг бууруулж байна. Тиймээс ерөнхийлөгчийн зарлигаар эрчим хүч хэмнэх, экологийн цэвэр технологийг нэвтрүүлэхэд эдийн засгийн хөшүүргэ болох хууль эрх зүйн үндэс бүрдүүлэх зорилт тавиад байна. Үүний зэрэгцээ экологийн хэм хэмжээг мөрдөөгүй аж ахуйн субъектын хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм. Байгаль орчныг хамгаалах технологийг боловсруулснаар Орос улс олон улсын үүргээ амжилттай биелүүлж, байгаль орчны өөрчлөлттэй тэмцэхийн тулд эрчим хүч хэмнэх асуудлаар хамтран ажиллахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх, олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх боломж бүрдүүлж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>