Орос улсын тусгай албад Бээжин хотод болох Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахад тусална. Алс Дорнодын Хабаровск хотод болсон хоёр талын зөвлөлгөөний төгсгөлийн үр дүн үүнийг баталлаа. Олон улсын террорист бүлэг Олимпийн наадмын үеэр алан хядах ажиллагаа явуулах магадлалтай болохыг Интерполын тэргүүн Рональд Ноубл анхаарууллаа. Хятад улс олимпийн наадам зохион явуулахад Орос улс дэмжлэг үзүүлж байна. Олимпийн наамдаар түрий барин Бээжинд дарамт, шахалт үзүүлэх өрнөдийн оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Орос улс мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Москва олон улсын томоохон арга хэмжээ явуулах туршлагаасаа хөрш оронтойгоо хуваалцаж байна. Үүнд зөвхөн хоёр талын сувгаар хязгаарлагдахгүй. Оросын талын зуучлалаар Сибирийн Ханты-Мансийск хотод хавар болсон дэлхийн 54 орны хууль сахиулах байгууллага, тусгай албадын удирдлагын зөвлөлгөөний үеэр Олимпийн наадмын зохицуулах механизмыг боловсруулсан юм. Салан тусгаарлагчид, террористуудын зүгээс нүүрлэх аюул заналаас урьдчилан сэргийлэх зорилт тавьж байна. Хятадын ажил нэгт нөхөд Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахад хятадын талын авч хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай боловсруулахдаа орос улсын терроризмтай тэмцэх мэргэжилтнүүдийг зөвлөхөөр урьж болох юм гэж Төрийн Думын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Геннадий Гудков үзэж байна. Тэр хэлэхдээ: «Орос улс террроризмтай тэмцэх арвин туршлагатай. Байлдааны туршлагыг юутай ч зүйрлэшгүй. Тиймээс өнөөгийн байдлаар аймшигтай үзэгдлийн эсрэг арга хэмжээ авч буй оросын мэргэжилтнүүд үр ашигтай болохыг туршилтаар баталсан тийм арга, аргачилалтай билээ. Орос улс онц аюултай террорист үйл ажиллагаа эрс буурсныг бид мэднэ. Тиймээс Хятадын ажил нэгт нөхөд энэ туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ гэдэгт найдаж байна гэж парлментын гишүүн хэлэв. Олимпийн наадмын үеэр террорист болон хэт даврагч бүлэг, тэдний хань хамсаатнууд Алс Дорнодоос Хятад улсад нэвтрүүлэхгүй байх арга хэмжээний талаар Хабаровскт болсон зөвлөлгөөний үеэр хятадын талтай зөвлөлдсөн. Мэдээлэл солилцоог эрчимжүүлж, зэвсэг, байлдааны зэр зэвсэг, мансууруулах бодисын дамын наймааны сувгийг илрүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэхээр шийдсэн. Хятадын тал олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион явуулахад аюлгүй байдлыг хангах Орос улсын туршлагыг өндөр үнэлж байгааг тэмдэглээд, энэ талаарх оросын ажил нэгт нөхдийн тусламжид найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>