ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ оны 4-р сарын 25-нд тус улсын парламентын доод танхимын баталсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн нэр төр, гүтгэлэгтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжсэнгүй.Шинэ хуулийн төсөл нь зөв, зүйтэй мэт санагдаж байж болно. Ерөнхийлөгч тухайн этгээдийн нэр төр, нэр хүндэд халдсан гарцаагүй худал мэдээллийг түгээн дэлгэрүүлэхийг хориглосон хуулийн заалтыг шинээр найруулан засах санал тавьсан юм. Зөв алхам ямагт хүссэн үр дүнд хүрдэггүй. Тиймээс Ерөнхийлөгч Д.Медведевийн дүгнэснээр шинэ хуулийн төсөл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаанд саад тотгор учруулж, тавьсан зорилтод хүрэх боломжгүй гэжээ. Илт гүтгэн доромжлохыг эс тооцвол, хувь хүнийг бүх төрлийн таагүй мэдээллээс сайн хамгаалдаг эрхтэн дархтнуудын хувьд төрийн тэргүүн утгагүй шийдвэр гаргасан мэт санагдаж болох юм. Энэ шийдвэр эрхийн болоод нийт улсын хувьд чухал ач холбогдолтой болохыг тодотгож байна. Нэгдүгээрт Д.Медведев ийм шийдвэр гаргаснаар өндөр мэргэжлийн хуульч болохоо баталлаа. Хоёрдугаарт тэрээр ардчиллын үнэт зүйлийг нийгмийн дээд давхаргын эерэг дүр төрхөөс дээгүүрт тавьжээ. Энэ хуулийн төслийг баталсан тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн ямар ч хэрэгслийг худал мэдээлэл тараасан хэрэгт хялбархан буруутгах боломжтой юм. Ерөнхийлөгч Д.Медведев ийм шийдвэр гаргаснаар зөвхөн яриад өнгөрөх бус үг хэлэх эрх чөлөөг дэмжиж, оросын нийгмийн амьдралд ардчилсан зарчмыг сахин мөрдөж байгааг хэрэг дээрээ тодорхой ойлгууллаа. Энэ орос улсын иргэн, гадаад ертөнцөд чухал дохио боллоо. Эрх чөлөөгүй байснаас эрх чөлөө дээр хэмээн урьд хэлсэн үгээ ерөнхийлөгч амьдралд хэрэгжүүлж байна. Д.Медведев Орос улсын сэтгүүлчдийн холбооны дарга Всеволод Богдановтай уулзана. Гадаад валют дамлан худалдсан хэргээр сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэснийг шинэ төрийн тэргүүн зогсоосон юм. Ерөнхийлөгч жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд дарамт болж байсан олон дөнгөнөөс тэднийг саяхан сулласан билээ. Тэгэхлээр ерөнхийлөгч Д.Медведевийн үед Орос улс ямар чиглэлд урагшлахыг төвөггүй тодорхойлж болно. Тухайлбал хүний эрх, эрх чөлөөг хангаж, ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэх тийш замнаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>