Энэ тухай Хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев Ром хотод болж байгаа хүнсний аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үеэр мэдэгдэв. Орос улс өөрийгөө төдийгүй бусад орныг хүнсээр хангах чадалтай. Энэ зорилтыг биелүүлэхэд ойрхон байна. Орос улс өнөөгийн байдлаар буудайн экспортоор дэлхийд гуравдугаар байрт, үр тариа үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэх таван орны тоонд багтаж байна. Орос улс өөрөө өөрийгөө хүнсээр хангах чадалтай орон. Орос улс өнгөрсөн жил дэлхийн зах зээлд 17 сая тонн үр тариа нийүүлэх боломжтой байсан. Одоогоор ашиглахгүй байгаа тариалангийн талбайд үүнээс илүү үр тариа тарих боломжтой. Оросын зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангах, дэлхийн хүнсний асуудлыг шийдэхэд энэ хангалттай нөөц юм гэж ОХУ-ын Төрийн Думын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хорооны дарга Валентин Денисов хэллээ. «Орос улс худалдан авагч орнуудад чанартай, хангалттай их үр тариа нийлүүлэх чадалтай болохоо хэдэн жил баталж байна. Хэд хэдэн пүүс компани ургамалын тос, бусад төрлийн бүтээгдэхүүн экспортолж байна. Бид мэдээж хэрэг “халуун цэгт” хүнсний бүтээгдэхүүн хүргэж, олон улсын онц байдлын хөтөлбөрт оролцож байна. Энэ тухайд хэдэн жилийн дараа Орос улс хөгжингүй томоохон орны үүргийг гүйцэтгэнэ гэдэгт оросын парламентын гишүүн итгэлтэй байна» гэж В.Денисов хэллээ. Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев дэлхийн зах зээлд хүсний бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдож байгааг дэлхийн хүнсний хямрал хэмээн үзэхгүй байна. Ром хотод болсон бага хуралд тэрээр энэ байдлыг аливаа улс орон хүнсний бүтээдэхүүнийг тэнцвэртэй хүртэж чадахгүй байгаатай холбоотой гэж үзсэн юм. Хүнсээр дутагдаж байгаа, мөн хэт их идэснээс хүн амын тодорхой хэсгийн илүүдэл жинг хасахыг оролдож байгаа улс орон ч байна. Энэ тэнцвэргүй байдлыг гэтлэн давахад НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага зохицуулах гол үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн Орос улсын сайд онцлон тэмдэглэсэн юм. Тус байгууллагын асуудлыг шийдэх арга хэлбэр нь арилжаа зах зээлийн шинжтэй бус Дэлхийн Худалдааны байгууллагаас ялгаатай байх ёстой. Ром хотноо болж байгаа олон улсын бага хуралд оролцогч бусад хүн энэ саналыг дэмжсэн. Тухайлбал дэлхийн хүсний зах зээлд тоглоомын шударга дүрэм боловсруулж чадахгүй байгаагаас юуны түрүүнд хөгжиж байгаа орнууд хохироож байгаа ДХБ-ыг нэлээд шүүмжилсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>