Дэлхийн хэвлэл мэдээлийн хэрэгслийн объектив шинж чанар «халуун цэг» ба дэлхийн хямралд нэрвэгдсэн бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаахад нөлөөлж мэднэ гэж «Оросын дуу хоолой» радиокомпанийн дарга Армен Оганесян Боннд «Хэвлэл мэдээллийн хэрэгслээс мөргөлдөөнөө сэрэмжлэхэд гүйцэтгэх үүрэг ба энх тайвныг дэмжих тэдгээрийн үйл ажиллагаа» сэдэвт Олон улсын анхны медиа чуулга уулзалт дээр хэллээ. Дэлхийн зонхилох хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн 800 гаруй төлөөлөгч болон 84 орны эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд , түүнчлэн гадаад орнуудад явуулж буй «Америкийн дуу хоолой», Би Би Си, «Радио Франс Интернасьональ», араб дундын «Аль Арабия» телевизийн суваг зэрэг телевиз радио компанийн удирдагчид медиа чуулга уулзалтад оролцож байна…

<сонсох>