Foto http://www.erudites.ruДэлхийн янз бүрийн орны залуу ухаантнууд “Ертөнцийн ухаантнууд-2008” олон улсын дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн болох Орос улсын Анапа хотод цуглана. Хар тэнгисийн эргийн амралт сувилалын энэ хотод ТУХН-ийн орнууд, Кипр, Индонез, Мальта, БНАСАУ, мөн Орос улсын олон хотын баг тамирчид хүрэлцэн ирнэ. Залуу ухаантнууд мэдлэгийн янз бүрийн салбараар сайн мэргэшсэн байх ёстой агаад дунд сургууль, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хальсан хүнд асуултанд хариулахад бэлэн байх ёстой. Залуу ухаантнуудын уралдаан ийм онцлогтой юм. Ганц хичээлийг дагнан судалсан хүн оюун ухааны энэ тэмцээнд түрүүлж чадахгүй. Тиймээс энэ тэмцээнд хилийн чанадад суугаа манай нутаг нэгтнүүд голдуу оролцдог гэж “Ертөнцийн ухаантнууд” Олон улсын Интернет олимпиадын зохион байгуулах хорооны дарга Олег Горюнов ярьж байна. «Манай бүх аварга олон улсынх байсан. Сүүлчийн олимпиадад 9 орон оролцсон. Олимпиадад оролцсон залуусын 20 орчим хувь нь Оросын иргэд биш юм. Цаашид уралдааны газар зүйн хамрах хүрээг өргөжүүлж, оросоос бусад хэлээр зохион явуулахаар төлөвлөж байна» гэж Олег Горюнов ярилаа. “Ертөнцийн ухаантнууд” интернет-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол багийн тэмцээн юм. Энэ тэмцээнд 8-25 насны залуус оролцож байна. Тэмцээнийг насны 4 ангилалаар явуулж байгаа. Эхний шатанд баг тамирчид заасан хугацаанд нэгэн зэрэг 60 асуултын хувилбар хариултаас зөвийг сонгоно. 30 минутанд бүх асуултанд хариулах ёстой. Зөх хариулт бүрт багт нэг оноо өгнө. Хэрэв баг тамирчид заасан хугацаанаас хурдан хариулбал хэмнэсэн минут тутамд тусгай нэг балл өгнө. Заасан хугацаанаас удаан хариулбал авсан баллаас хасна. Тэмцээний хоёр дахь шат их хүнд. Баг тамирчид хариултын хувилбаргүй 20 асуултанд хариулах ёстой. Нэг хоногт энэ даалгаврын биелүүлэх бөгөөд тэд мэдээллийн дурын эх үүсвэр тухайлбал интернэт ашиглахаас өгсүүлээд эрдэм шинжилгээний дурын байгууллагаас лавлах боломжтой. Хоёр дахь шатны асуултыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчид өөрсдөө бэлтгэдэг. Москва орчмын Королев шинжлэх ухааны хотын долдугаар ангийн сурагч Катя Куликова “Ертөнцийн ухаантан” тэмцээнд байнга оролцдог. Ийм маягийн тэмцээн сонирхолтой төдийгүй сурч байгаа хүмүүст их хэрэгтэй гэж тэр үзэж байна. «Энэ олимпиадад оролцоход бидэнд их таалагдсан. Бүх асуулт танин мэдэхүйн ач холбогдолтой байсан гэдгийг хэлмээр байна. Манай багийн хүүхдүүд мэдлэгийн хувьд дээшилсэн тиймээс зохион байгуулагчдад талархаж байна. Одоо би өөр сургуульд шилжиж байгаа. Тэгсэн ч энэ тэмцээнд шинэ ангийнхантайгаа оролцоно. Надад их сонирхолтой санагдаж байгаа» гэж К.Куликова хэллээ. Катя энэ зун “Ертөнцийн ухаантнууд-2008” олон улсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Анапа хотыг зорино. Бусад багийн хүүхдүүдтэй уулзаж, ээлжит уралдаанд хэн түрүүлэхийг мэдэхийг тэр хүсч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>