Ханты-Мансийскийн тойрийн захирагч Александр Филиппенкотой хязгаарыг хөжүүлэх хэтийн төлөвийн талаар хийсэн ярилцлага Ханты-Манскийд 6-р сарын 26-27-нд Орос, Европын Холбооны удирдагчдын уулзалт болно. Энэ хязгаарыг улс орны эрчим хүчний зүрх гэж нэрлэдэг. Энэ нутагт оросын нефтийн 56 хувийг олборлодог байна. Ханты-Мансийск тойргийн түүхэн нэрийг Югра гэж нэрлэдэг. Хэзээ нэг цагт энд оршин сууж байсан аймгийг ийнхүү нэрлэж байжээ. Оросын 11 дүгээр зууны “Түр жилүүдийн тууж” гар бичмэлд хатуу ширүүн уур амьсгалтай энэ хязгаарт суурьшсан ард түмний талаар дурдсан байдаг. Орос улсын вангууд олон зууны турш булга, үнэг, хэрэмний арьс авахаар Югард очиж байв. Энэ нутаг дэвсгэрийг 16 дугаар зууны сүүлээр Орос улсын хязгаартай нэгтгэсний дараа олон жилийн турш эзэмшээгүй байсан юм. Харин 50 гаруй жилийн тэртээ нефтийн асар баян орд нээгдсэний дараа бүс нутгийн амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн. Ахар богино хугацаанд цулгай шахам байсан газар нутагт шинээр хот сүндэрлэж, нефть олборлох, нефть боловсруулах байгууллага барьж, автомашины болон төмөр зам тавьсан юм. Шинэ ордыг эзэмших, нефть болон хий олборлосноор бүс нутгийг идэвхтэй хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бусад салбарт хөрөнгө оруулах, Югрийн амьдралын таатай нөхцөл бүрдэж байна гэж хязгаарын захирагч Александр Филипиенко ярив. «Энэ нутаг дэвсгэрт оршин суугаа хүмүүсийн бүх асуултанд хариулах нь бидний тэргүүн зэргийн зорилт юм. Өөрөөр хэлбэл тэдний ашиг сонирхолыг харгалзаж, хүсэл шаардлагыг хангах тухай ярьж байна. Эсвэл албаны хүмүүсийн ярьдагчлан боловсрол, эрүүл мэнд болон амьдралын бүхий л салбарт ирэгдэд үйлчилнэ». Ханты-Мансийскт өргөн хүрээтэй барилгын ажил өрнөж байгаа болохоор тус тойрогт барилгын материал үйлдвэрлэх байууллага бий байна. Энд Орос улсын янз бүрийн бүс нутгаас залуу мэргэжилтнүүд ирдэг. Юград жуулчид мөн их ирдэг. Жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хойд европын орнууд, цаг уурын хувьд баруун сибирьтэй төстэй Алясктай хамтран ажилласнаар шинэ байгууллага бий болоод зогсохгүй ажил нэгт нөхдийн туршлагад түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх эхлэлийг тавьж байна гэж Александр Филипенко ярьж байна. «»Өнгөрсөн жил хагас сая жуулчин тус хязгаарт ирсэн бөгөөд энэ жил энэ үзүүлэлтээ ахиулна. Манайд үзэж харах зүйл их бий. Тухайлбал үзэсгэлэнт байгал, Березов гэх мэт хуучны хот, модон уран барилга зэрэг юм. Түүх, соёлын дурсгалын хувьд манай гол баялаг бол археологийн дурсгал билээ». Тус хязгаар өнөө үед хурдтай хөгжиж байна гэж Александр Филипеко тэмдэглэж байна. Зургаадугаар сард болох Орос улс болон Европын Холбооны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт тус бүс нутгийг алдаршуулахад нөлөөтэй. Тэгэхлээр Юград шинэ хөрөнгө оруулалт орж, жуулчдыг их татна.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>