Оросын дуу хоолой радиогоос ярьж байна. Хятад улс зэвсэгт хүчнээ шинэчилж байгааг ялангуяа стратегийн хүчний хөгжлийг АНУ анхааралтай ажиглаж байна. Шаардлагатай тохиолдолд цэргийнхээ хөтөлбөрт өөрчлөлт оруулна. Пентагоны тэргүүн Роберт Гейтс энэ тухай Сингапурт мэдэгдэв. Роберт Гейтс амралтын өдрүүдэд “Шангри-Ла яриа хэлэлцээ”гэгддэгАзи-Номхон далайн бүс нутгийн орнуудын батлан хамгаалахын сайд нарын жил тутмын форумд оролцсон юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд урьдын адил уулзалтыг Хятад улсын цэргийн хүчин чадал нэмэгдэж байгаа асуудлыг тойросн маргаан болгон хувиргасан юм. АНУ-ын цэрэг, улс төрийн удирдлага Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар мэдэгдэл хийхдээ энэ сэдвийг ямагт хөнддөг. Америкийн албан ёсны төлөөлөгчдийн үзэж байгаагаар БНХАУ-ын цэргийн хүчин чадал энэ орны батлан хамгаалахын хэрэгцээ шаардлагаас давжээ. Бээжин батлан хамгаалах бодлогоо зөв боловсруулсан эсэхийг АНУ шийдэх ёстой гэдэгт Вашингтон итгэлтэй байна. “Хятадын аюул заналын талаарх” санааг Пентагоны тарааж байгаа олон тоон албан ёсны баримт бичиг, АНУ-ын Конгрессын цэргийн яамны төлөөлөгчдийн мэдэгдэлд, мөн олон улсын форумд дурдсаар байгаа. Ертөнц зөвхөн америкийн хуулиар амьдрах ёстой. Тогтвортой байдалд аюул занал болж байгаа эсэх шийдвэрийг АНУ гаргах ёстой мэт болж байна. Энэ нь олон улсын хууль эрх зүйн тулгуур хэм хэмжээг зөрчиж байгаа учраас олон орон энэ алхамтай санал нийлэхгүй биз ээ. Батлан хамгаалахын сайдын хэлснээр Хятад улсын боловсруулсан стратегийн зэвсгийн төрөл, тоо хэмжээ, эдгээр зэвсгийн аюул заналд АНУ түгшиж байгаа тухай тус улсын Батлан хамгаалах сайд мэдэгдлээ. Роберт Гейтс шинэ гэх зүйл огт хэлсэнгүй. Америкийн цэргийн шинжээчид тус бүс нутагт АНУ-ын гүйцэтгэж буй үүрэг, тэнд байрлуулсан америкийн цэргийн тоо зэргийг дурдахаа мартаж, Хятад улс Ази Номхон далайн бүс нутгийн тайван байдлыг алдагдуулж байна хэмээн үзэж байгаа юм. АНУ Ази Номхон далайн бүс нутаг дахь өөрсдийн ашиг сонирхолоос татгалзах бодолгүй учраас Хятад улсад хариуцлага ногдуулахыг чармайж байна хэмээн тайлбарлаж болох уу? Хятад улсын төсвийн батлан хамгаалахын зардал тус бүс нутгийн эдийн засаг өндөр хөгжсөн улс орныхоос нэлээд доогуур байгаа гэж Бээжингийн төлөөлөгчид АНУ ийнхүү буруутгасны хариуд хэлсэн юм. БНХАУ-ын батлан хамгаалахын төсвийн гуравны хоёрыг цэргийн техникийн үйлчилгээ, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургахад зарцуулж байгаад америкийн тал анхаарал хандуулжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хэлснээр батлан хамгаалах салбарын тодорхойгүй байдал, хэрэггүй өрсөлдөөнийг арилгахад америк-хятадын стратегийн яриа хэлэлцээ чухал хэмээн үнэлсэнтэй ганцхан санал нийлж болохоор байна. АНУ урьдын адил Хятад улсыг стратегийн өрсөлдөгч хэмээн үзэж, тус улсыг тогтоон барихыг оролдовол энэ яриа хэлэлцээ үр нөлөө багатай болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>